Луу жилийн тэргүүн магнай хүлгүүд энэ сарын 25-нд тодорно

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 06 -нд

 

Нийслэлийн морин спорт уяачдын холбооноос долоо дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгуулж байгаа "Нийслэлийн тэргүүн магнай хүлэг" шалгаруулах уралдааны өдрийн тов гарчээ. 3-р сарын 25-нд Хүй долоон худгийн цагаан Хөтөлд зохиогдох энэхүү уралдаанаар дээд гурван нас болох азарга, их нас, соёолон уралдах юм байна. Эрлийз болон цэвэр цусны морьдыг уралдуулахгүй болохоо холбооноос мэдэгдээд байгаа. Харин доод гурван насны тухайд мөн Хүй долоон худгийн цагаан Хөтөлд болох бөгөөд өдрөө товлоогүй ажээ. Дээд гурван насны уралдааны дараа буюу 3-р сарын 25-наас хойш тов нь гарна хэмээн зохион байгуулагчид нь ярьж байна.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна