Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 26 -нд

Төвийн бүсийн хурдан соёолонгийн уралдаанд 84 хурдан хүлэг бүртгүүлж, 13 нь хасагдан, 71 гарааны зурхайгаас эргэжээ. Ингээд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

Соёолон:71

1.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дагвадоржийн Жамъянгийн хүрэн халзан. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Пүрэвдоржийн Алтансүх. Уралдаанч 10 настай Э.Бат-Эрдэнэ.

2.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулга. Уралдаанч М.Отгонтэнгэр.


3.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Гансүхийн цоохор. Уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг. Уралдаанч есөн настай Б.Бат-Эрдэнэ.


 4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул МУ-ын Гавьяат жүжигчин Гомбын Золбоотын зээрд. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулга. Уралдаанч 13 настай Э.Сэр-Од.


5.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Элбэг хээр. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир. Уралдаанч Н.Отгон-Эрдэнэ.


6.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хээр. /101/ Уралдаанч 12 настай Э.Сүхбат.


7.Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б. Наранбатын хээр. Уралдаанч Г.Онон.


8. Өвөрхангай аймгийн Бүрд  сумын уугуул аймгийн Алдарт уяач П.Бямбацэрэнгийн хонгор халзан. Уралдаанч М.Даваабаяр.


9. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Батмөнхийн Санжаанямын халтар. Уралдаанч 10 настай Азбаяр.


10. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат Д.Чинбатын зээрд. Уралдаанч Э.Тэргэл.

Б.Хастөр, гэрэл зургийг А.Цэдэн-Иш

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.