Өвөрхангайн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 23 -нд

Тод магнай сайт энэ зун болсон бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг цувралаар танилцуулж байгааг анзаарсан байх. Өнөөдөр та бүхэндээ Өвөрхангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан азаргануудыг танилцуулъя. /Жич: Айргийн дөрөвт хурдалсан Х.Гарьдмагнайн хонгор азарга хязаалан гэсэн шалтгаанаар хасагдаж, арын азарганууд нэг байр урагшилсан болно./

Азарга:

1.Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, МУ-ын Манлай уяач Балдоржийн Баярдоржийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул. Уралдаанч Баттулга.

2.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн буурал. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар. Уралдаанч Б.Тогтохбаяр.

3.Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хүрэн. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир. Уралдаанч Н.Отгон-Эрдэнэ.

4. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хул. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал. Уралдаанч Т.Бадруун.

5.Архангай аймгийн Хашаат сумын уугуул Д.Жанчивын хул. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач С.Баярсайхан. Уралдаанч Н.Тэмүүн.

6. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат П.Гантулгын хүрэн. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч Г.Гүндсамба.

7.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн саарал. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Пүрэвдоржийн Алтансүх. Уралдаанч Э.Бат.

8.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даргиагийн Давааноровын хар. Уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр. Уралдаанч Б.Сэргэлэнбаатар.

9.Ховд аймгийн Буянт сумын уугуул С.Төмөр-Очирын хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогт. Уралдаанч О.Алтаншагай.

10.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Янгугийн Содбаатарын хээр. Уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр. Уралдаанч Б.Мөнхсүлд. 


Б.Хастөр, гэрэл зургийг Л.Бадамрагчаа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.58.188

    Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gm ail.com Hangout : carolblankatmcard@gm ail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.

    Reply