Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 20 -нд

Налайх дүүрэг болсон төвийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг цувралаар танилцуулж байгааг уншигч та анзаарсан байх. Энэ удаа их насны морьдын уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. 

1.Арханхангай аймгийн Хотонт сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хээр. Уяач нийслэлийн Алдарт уяач П.Баттулга. Уралдаанч Ц.Балжинням.

2.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Д.Эрдэнэбаатарын ягаан. Уралдаанч Г.Ганзам.

3.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Эрдэнэбаярын бор халзан. Уралдаанч Л.Билигбаатар.


4.Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Д.Төгсбаярын хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн Цэрэнбямба.Уралдаанч Д.Мөнхбаясгалан.

5.Увс аймгийн Зүүнговь сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Норовсамбуугийн халтар. Уралдаанч Н.Билигсайхан.


6.Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Ч.Хаш-Эрдэнийн Хуур халзан. Уралдаанч Б.Оч-Итгэл.


7.Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат М.Адилбишийн хул. Уралдаанч П.Мөнх-Оргил.


8. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Н.Батболдын хонгор. Уралдаанч Э.Бат-Ирээдүй.


9.Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Ц.Гантулгын саарал. Уралдаанч Чинзориг.


10. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Б.Чулуунхүүгийн сартай хүрэн. Уралдаанч Н.Жамсрандорж.

Б.Хастөр, гэрэл зургийг А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна