Хөвсгөлд А.Өлзийбаатарын бор халзан хязаалан түрүүллээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 29 -нд

Хөвсгөл аймагт болж буй хангайн бүсийн уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн. Хязаалан насанд  70 гаруй хурдан үрээ мордож, хэдхэн мөчийн өмнө хурдан барианд орлоо.

1.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ахиавын  Өлзийбаатарын бор халзан. Уралдаанч 10 настай Э.Түмэн-Эрдэнэ.



2.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Энхбаатарын Эрдэнэбаатарын халиун. Уралдаанч 11 Н.Дагвадорж.


3.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл  сумын уугуул аймгийн Алдарт уяач Гүнширийн Мөнгөнхуягийн хонгор. Уралдаанч Б.Баярбаясгалан.


4.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгийн Ганболдын хээр. Уралдаанч 11 настай Г.Билгүүн.


5.Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Дондовын Бадрахын хээр. Уралдаанч 11 настай Т.Золбоо.


  тус тус хурдаллаа. 

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна