Зүүн бүсийн сонгомол дунд насанд С.Дэмчигийн хүрэн түрүүлэв

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 29 -нд

Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн уралдаан өчигдөр сонгомол ангиллын морьдын уралдаанаар эхэлсэн. Сонгомол дунд буюу хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанд 42 үрээ бүртгүүлснээс:

1.Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Сүхбаатарын Дэмчигийн хүрэн. Уяач МУ-ын Алдарт уяач Э.Мөнх-Эрдэнэ. Уралдаанч Алтансүхийн Мөнгөнсүх.


2.Ховд аймгийн Буянт сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хул. Уралдаанч Мягмарын Отгонбаяр.

3.Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Пүрэвгэрэлийн Гэрэлбаатарын хар. Уралдаанч Отгончимэгийн Ганхүрэл.


4.Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул Ганбатын Гантулгын хонгор. Уралдаанч Баянмонголын Мөнхжаргал.

5.Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дондовдоржийн Цогтжаргалын  хар. Уралдаанч Мөнхбатын Мөнхболд.

6. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, Лхагвадоржийн Анхбаатарын хонгор

7.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, Цогбаярын Хүрэлтулгын халтар

8.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, Будын Дуламсүрэнгийн зээрд

9.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Дамдинсүрэнгийн Аваадоржийн хээр

10. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн халтар тус тус хурдаллаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна