Өвөрхангайд Д.Давааноровын бор хязаалан түрүүлжээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 26 -нд

Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж буй хангайн бүсийн хурдан морины уралдааны хязаалан насанд 132 үрээ шандас шалгаснаас:

1. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Давааноровын бор түрүүлжээ. Бор үрээний уяа сойлгыг Манлай уяач Г.Буянтогтох тааруулдаг юм.


2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул аймгийн Алдарт уяач Х.Гарьдмагнайн хээр аман хүзүүнд хурдалсан байна. Хээр үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Ток буюу Т.Тогтохжаргал тааруулдаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр цэнгэлд айргийн гуравт хурдалсан билээ.


3. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дондовцэрэнгийн Занабазарын бор үрээ хурдалсан байна. Бор үрээг аймгийн Алдарт уяач Т.Тогтохжаргал уясан.


4. Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Б.Батсанаагийн хүрэн халзан хурдаллаа. Халзан үрээг аймгийн Алдартт уяач Г.Болдбаатар уядаг бөгөөд Тод манлай уяач С.Ганхуягийн унаган адуу аж.


5. Айргийн тавд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул МУ-ын Алдарт уяач Б.Даваадоржийн халтар  үрээ хурдаллаа.  Халтар үрээний уяа сойлгыг Д.Гомбосүрэн  тааруулдаг аж.


Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.58.14

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply