Сонгомол дээд насанд С.Баярсайханы бор түрүүллээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, уяачдын баярт зориулсан сонгомол дээд насны ангиллаар эхэлж байгаа бөгөөд 130 хурдан хүлэг бүртгүүлж, 103 мордсноос түрүү магнайд   Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат   аймгийн Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч  11 настай Нямдоржийн Билигтсайхан.

Аман хүзүүнд Төв аймгийн Заамар сумын харьяат, Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн зээрд. Уяа сойлгыг Д.Мөнх-Эрдэнэ. Уралдаанч 12 настай Д.Амартүвшин

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий. Уралдаанч есөн настай Төмөрсүхийн Энгүүн.

Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Мэндсайханы Анандын хээр. Уяа сойлгыг МУ-ын Тод манлай уяач Д.Мөнхбат. Уралдаанч 11 настай Батсүхийн Намжилцогт.

Айргийн тавд Архангай аймгийн Чулуут сумын уугуул Цэдэнсодномын Энхболдын хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар. Уралдаанч нь 11 настай Мэгзэрийн Ууганбаяр.

А.Чимэг

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 102.89.34.12

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply
  • 202.9.47.4

    Баяр хүргэе

    Reply
  • 202.126.88.180

    Луу халтар уралдаагүйнмуу?

    Reply