Азарга адуу багтах аварга машин

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 06 -нд

 

Азарга адуу багтах аварга машин “Дүнжингаравын хурд 2012”-ын наадамчдын сонирхлыг эрхгүй татаж байлаа. Хюндейгийн толгой, Оросын чиргүүлтэй энэхүү машин нь тусгаарлах тасалгаатай, тус бүртээ цонхтой адуу, үхэр гэхчилэн бод мал ачих зориулалттай ажээ. Бас Хюндейгийн бог мал ачих зориулалт бүхий ийм машин ч байдаг ажээ. Чиргүүл нь 85,0, толгой нь 115,0 долларын ханштай “аварга” машиныг “Хюндей моторс”, “Киа хюндей моторс”-ынхон Монголд оруулж ирээд байгаа юм. Хурдан морьдын уралдаан Монгол орны өнцөг булан бүрт алгасалгүй болох болсон энэ цагт холын замд түүртэлгүй буянт хүлгэдээ ачаад очиход алзахгүй эд байна хэмээн мориныхон “тоогоод” байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна