Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
Сэтгүүлч
Манлай уяач Түвдэнгийн алаг мориноос хойш 28 жилийн дараа Ховд нутгаар овоглосон хурдан буян төрийн наадамд тоосоо өргөсөн нь Ховд аймгийн Цэцэг сумын уугуул “Бэлон” компанийн захирал Р.Баатархүүгийн “Дэлгэр” хээр байсан юм. Уяаных нь залуус дэвжиж, Дэлгэр сумын адуу хурдалж байхын бэлгэдэл болгон Р.Баатархүү хээр мориндоо “Дэлгэр” хэмээх нэр хайрласан нь ийнхүү энэ наадмаар биеллээ олж магнай нь тэнийсэн гэдэг. Хурдан моринд хараа сунгаж, хусуур бүсэлсэн буурал аавынхаа дутууг гүйцээж дундуурыг дүүргэж яваадаа олзуурхдаг Р.Баатархүү хар багын моринд хорхойтой нэгэн. Цэцэг сумандаа “Ява” хэмээн алдаршсан өвөөгийнх нь хурдан хүрэн морийг ах нь унаж Ховд, Дарви, Мөст, Зэрэг, Чандмань зэрэг сумын наадамд дээгүүр давхиж байсан сайхан дурсамжийг гэрийнхэн нь одоо хэр нь сөхөх дуртай байдаг гэсэн. Цагтаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан тэрээр одоо бол мориноос бусдад тэр бүр сатаарахаа больсон гэнэ.
ТАЙЖ АДУУ
Дэлгэр хээр Тайж угшлын адуу. Эх нь Наваан-Осор гэж хүний халзан азарганы төл, харин эцэг нь Готов гуайн \хуучин эзэн нь\ “Пионер” хонгор хэмээх азарганых нь төл юм. Сумынхаа наадамд хэд хэд айрагдчихаад байсан битүү шахуу үрээг хоёр жилийн өмнө одоогийн эзэн нь найман сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд Р.Баатархүү хурдан хүлгийнхээ өөрийнх болсон түүхийг “Дорноговь аймагт бизнес хийдэг нэг дүү маань ирээд “Манай найзын аав нь хурдан морьдтой. Та очиж сонирхохгүй юм уу” гэсэн юм. Би ч “дагуулаад ир, уулзаадахъя” гээд өвгөнтэй уулзаж ярилцаад үнэ өртгөө тохироод, өдрийн сайныг харж байгаад авахаар тохирсон. Тэгсэн нэг өдөр өвгөн над руу утасдаад “Морио очиж авахгүй юм уу” гэхлээр нь хоёр найзтайгаа яваад очтол гурван их насны морь үзүүлсэн юм. Тэгээд би хээрийг нь авахаар болж, нэг найздаа үрээ, нөгөө найздаа хоёр гүү авч өгсөн. Ийм сайхан хурдан буянаа хайрласан Готов ахдаа үнэхээр их баярлаж явдаг. Дэлгэр хээрийг Улсын наадамд түрүүлсний дараа олон хүн Тайж адуу сонирхож очсон байна лээ” хэмээн хуучилсан юм. Нээрэн ч хээр морийг Улсын наадамд түрүүлсний дараа Дорноговьчууд Тайж адуугаа сурталчлах зорилгоор бэсрэг наадам зохион байгуулж, Р.Баатархүү түрүү соёолонг нь сая төгрөгөөр мялааж байсан билээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна