Хүүхдийн адуу

Сэтгүүлч
2022 оны 3-р сарын 29 -нд

Хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн “Хүүхдийн адуу” гэдэг үгийг цөөнгүй сонсож байсан байх. Баяндэлгэр, Багануур, Эрдэнийнхэн бол илүү ойроос мэдэх биз. Санжаа даргын халтар буюу «Хүүхдийн халтар» хэмээн алдаршсан энэ хурдан азарганы үр төлүүдийн амжилт сум орон нутгийн дэвжээнээс хальж, Буянт-Ухаагийн дэнжид цуурайтсан тул мэдэхээс ч аргагүй юм.  Харин удам угшлыг нь судалж сонирхож байсан болов уу. Ийм учиртай санж.

Төв аймгийн Баяндэлгэр сумын ахмад уяачдын нэг Нацаг гэгч  хууль, хяналтын байгууллагад ажиллаж байхдаа Галшар нутгийн уугуул нэгний хилс хэрэгт холбогдсоныг шалган тогтоож, тусыг хүргэжээ. Ялаас мулталсан ачтандаа туслах гэсэн нөгөө хүн Нацаг уяачийг Галшарт очиход нь Өвгөн ноёны хураагуур адуунаас үлдсэн засаатай буурал үрээг зааж өгч авахуулсан байна. Нацаг эргэж ирээд Галшар адууны охь болсон Өвгөн ноёны адууны үр сад буурал үрээгээрээ азарга тавьж, үр төлөөс нь тэр хавийн олон уяачид авсны нэг нь  Баяндэлгэрийн сум, нэгдлийн орлогч дарга байсан Санжаа юм.

Уяач ГалсаннамжилынДаваасүрэн

Буурал азарганы үр төлөөс Санжаагийн халтар хамгийн цууд гарсан нь бөгөөд хэд хэдэн хүний гар дамжин Санжаад ирсэн гэдэг. Халтар азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай буян байсан бөгөөд Санжааг нас барсны дараагаар  хүүхдүүд нь /С.Чулуунбаатар, С.Очирпүрэв, С.Идэрчулуун, С.Идэрбат/ уяж хурдлуулдаг байжээ. Чухам энэ үеэс Санжаа даргын халтар хүүхдүүдийн адуу гэгдэх болсон бөгөөд учир нь монголчуудын бурхан болоочийн нэрийг хэлэхээс цээрлэдэгтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл нутгийнхан талийгч эцгийнх нь нэрийг дурьдаж ясыг нь өндөлзүүлэхээс цээрлэн халтар азарга, түүний үр төлүүдийн тухай ярихдаа  “Хүүхдүүдийн адуу” гэх болсон  байна. 
Халтар азарганы төл Оодон халтар хэмээх азарга 1990 хэдэн онд Баяндэлгэр сумандаа түрүүлж, айрагдсан бол Жөмбөөгийн хонгор нь сумынхаа 60 жилийн ойд түрүүлсэн байдаг. Түүнчлэн Дамдингийн хүрэн азарга, буурал морь, Мажигийн цагаан азарга зэрэг сум орон нутгийнхаа наадамд хэдэнтээ түрүүлж, айрагдсан хүлгүүд халтар азарганы төлүүд юм. Ер нь “Хүүхдүүдийн халтар”-ын  төлүүд өөр хоорондоо уралдах нь элбэг тохиолддог бөгөөд нэг жилийн баяр наадмаар дөрвөн төл азарга нь уралдсан байдаг. 
«Хүүхдийн халтар»-ын үр төлүүд ч эцгээсээ дутахгүй хурдалж байсан бөгөөд тэдний нэг хонгор үрээ  даагандаа сумынхаа наадамд түрүүлж, шүдлэн айргийн дөрөвт хурдлан,  хязаалан намраа /тэр жил Төв аймгийн 60 жилийн ой тохиож, Баяндэлгэр сум наадам хийгээгүй тул хонгор үрээ уралдаагүй/ Г.Даваасүрэн агсанд ирсэн байна.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.52.32

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply