ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД

Сэтгүүлч
2022 оны 2-р сарын 15 -нд

Халуун бүлээрээ хайр энэрэл, аз жаргал дүүрэн өнгөрүүлдэг амралтын өдрийн мэнд.

Тааваараа унтаж амарчихаад, тухлан сууж кофегоо уух таатай мэдрэмжийн нэг шүү, тиймээ.
За ингээд ирэх долоо хоногийн даваа гарагт "Тод магнай" подкастаар үзэгч тантай уулзах зочноо танилцуулъя. Мориор дагнасан анхны гэрэл зурагчин /би тэгж боддог/ Чулуунбаатарын Ганболдыгоо студидээ урьж хөөрөлдлөө.
2004 онд намайг хурдан морь сурвалжлах гээд Хүйн долоон худагт будилж явахад тэр аль хэзээний аргаа олчихсон, уяачдад танигдсан "морины хүн" байв.
"Хийморь" сонинд уяачдаас ярилцлага авч нийтлэхдээ, зарим үед түүнээс тусламж гуйн зурагжуулдаг байлаа. 2009 онд "Тод магнай" сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргахдаа Ганболдын авсан зургаар нүүр хийж, дотор хуудсуудаа ч гоёж байлаа. Ийнхүү түүний тусламжийг авсан нь ганц би биш "Хийморь" сайтаас эхлээд олон ном товхимлоос зургийг нь харж болно.
Товчхондоо түүний авсан гэрэл зургийг ашиглаагүй морины холбогдолтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл бараг байхгүй дээ. Түүн шиг уйгагүй явж зураг авдаг, авсан зургаа харамгүй хуваалцдаг гэрэл зурагчин би бараг мэдэхгүй юм.
Тиймээс Тод магнайн хувьд Ч.Ганболд үргэлж талархаж байх хүндтэй хүмүүсийн нэг.
Түүний гэрэл зургийн архивт Монголын үе үеийн цуут хурдан хүлгүүдийн гайхамшигт агшин мөнхрөн үлдсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр үнэ цэнэтэй болох нүсэр архивын эзэн, "Аргамаг өв соёл" ТББ-ын тэргүүн, мориор Монголоо тойрсон аялагч Ч.Ганболдын ярилцлагыг 1-р сарын 17-ны даваа гарагт "Тод магнай" пэйж хуудас болон "Тод магнай" аппликэйшнээр дамжуулан хүлээн авч үзээрэй.
Аппликейшн татаж авах холбоос :

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.53.75

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply
  • 197.210.53.160

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply