Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх цаг хугацаа, тэжээлийн төрөл, хэмжээ адуу болгонд ялгаатай

Сэтгүүлч
2022 оны 1-р сарын 23 -нд

Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Тод манлай уяач 

-Алдар цолыг дагаад итгэл найдвар, үүрэг хариуцлага ирдгийг санаж яв.

-Үнэндээ төрийн цол надад амрах зав өгөөгүй. Учир нь, улам их амжилт гаргаарай л гэж төр хишгээ хүртээж байгаа юм шүү дээ. Надад төрийнхөө хайр хүндэтгэлийг дааж ажиллах нөөц хүч бий гэж бодож байна.

-Хүнийг чадаж байгаа зүйл дээр нь магтаж, урамшуулж л баймаар санагддаг.

-Залуу хүнд муу үг хатуу тусдаг. Харин зөв үг хүнийг сайн зам руу л хөтөлдөг. Урмын үг сонссон хүн чадахаасаа чадахгүй хүртлээ л зүтгэдэг. Энэ бүхнийг сайн ойлгосны дүнд уяачид, адуучид болон уралдаанч хүүхдүүдтэйгээ ажиллах арга барилаа ч олж авсан гэж боддог.

-Хөвсгөлийг хурдтай болгоё гэж зорьсон, зорилгодоо ч хүрсэн

-Тэжээж эхлэх цаг хугацаа, тэжээлийн төрөл, хэмжээ адуу болгонд ялгаатай. 

-Адуугаа байнгын дасгал сургуулилттай байлгадаг ч олон уралдаан дамжуулдаггүй. Өөрөөр хэлбэл, зорьсон уралдаандаа л сайн бэлтгэнэ, өмнө нь сунгана.

"Тод ишлэл" номноос...


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна