ТОД МАГНАЙ ПОДКАСТ-44: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.АРСЛАНБААТАР

Сэтгүүлч
2021 оны 9-р сарын 06 -нд

-За одоо хаашаа явах билээ?
-Аяагийнд очно. Огтор алаг азаргатай, орой цагаан Аяа гэж Эрдэнэцагааны нэрийг их гаргаж байгаа уяач даа.
Ингэж хэлээд Амартайван ах эргэн тойрноо хараад нутгийн байр байдал, зуншлагын талаар яриад явчихав.
"Орой цагаан гэхээр настай хүн байх нь. Аяагийн гэх ямар хурдан хүлгүүд эндээс тодорлоо" гэж бодохуй дор зорьсон айлдаа ирчихэж.
Хаяаг нь шуусан их гэрт орвол хойморт хул алаг адууны зурмал зураг байх.
-Аан, нөгөө Даншиг алагийн эзэн байх нь. Энэ алаг азарга Алтан овоонд нэг айрагдсан. Төл нь...
Говийн алаг, Даалуу алаг чинь төл нь гэдэг байхаа. Подкастанд оруулах хүмүүсийн нэг юм байна.
Энэ удаагийн дугаарыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас бэлтгэн хүргэж байна. Зочноор аймгийн Алдарт уяач Дорлигжавын Арсланбаатар оролцлоо.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна