Арьс махны болон үе шөрмөсний тэнцэл хурдлах чадварт ихээхэн нөлөөтэй

Сэтгүүлч
2021 оны 7-р сарын 12 -нд

Дөрвөн хайрцаг тэнцэхийг тэнцэл сайтай адуу гэх бөгөөд цаашид нарийвчлан арьс махны болон үе шөрмөсний тэнцэл зэргээр шинжиж болно. Үе, шөрмөс чангатай бол хат ихтэйн шинж. Харин эсрэгээрээ сул бол хат султай. Хат сулрах, ихдэх нь аль  ч талаараа мэдээж сайн бус. Ер нь хат ихтэй адуу гараад зугтаадаг ч булчин шөрмөс нь бариад удалгүй суучихдаг. Харин хат султай морь бяр муутай байдаг тул хурдлаад амжилт үзүүлнэ хэмээн хүлээх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, хат нь тэнцсэн адуу л хурдална. 

"Уяачийн өврийн ном"ноос...

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.242.47.10

    хат ихтэй морины хатыг яаж таруулах уу

    Reply
  • 66.181.161.76

    "Монгол адуу" гэдгээсээ холдоогүй хүмүүс шүү дээ. Гэтэл үүлдэр, угсааг бий болгох гэж их эрдэм байх. Тийм сүрхий юм бол адилхан л хүний бий болгосон, ямар ч үүдрийн адуутай уралдахыг эрмэлзэх ёстой баймаар...

    Reply
    • 202.5.198.3

      холын уралдаанд угаасаа Монгол адуу илүү тэгээд ч англи араб адууг Монгол адуугаар сайжруулж байж л шалгарсан адуу гаргаж авч байгаа