Аймгийн Алдарт уяач Д.Авирмэд: Сайн уяач гэж өөртөө таарсан арга барилтай, түүгээрээ ямар ч насны морийг сайн уядаг хүнийг хэлнэ
Хангал догшныг номхруулж, монгол эр хүний ид хавыг гайхуулж явсан нэгдлийн адуучин, аймгийн Алдарт уяач Дугаржилийн Авирмэд өнөө жил нас сүүдэр 81 хүрч буй. Тэртээ 1939 оны зуны нэгэн налгар өдөр Үйзэн хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн тэрээр Улаанбаатар, Дарханд цэргийн алба хааж ирээд нэгдлийн мал маллахын зэрэгцээ морь уях болжээ. Нэгдлийн адууны хүрэн морь, нутгийн уяачаас авсан ухаа азарга хоёроороо цууд гарсан тэрээр бидэнтэй ийн хуучиллаа.
-Та сум орон нутагтаа одтой сайхан наадсан уяач. Морь уях эрдэм ухааныг хэнээс өвлөсөн бэ. Өөрөөр хэлбэл, танайхны дээдчүүл морь уядаг байв уу?
-Хоосонгүй шүү. Миний эцэг ганц нэг морь уяад, тэднийгээ их хурдлуулж байсан хүн. Харин миний ах Содномцэрэн бол энэ нутгийн их уяачдын нэг.
-Аавын тань нэртэй ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Манайх мал цөөтэй, олон хүүхэдтэй ядруухан байлаа. Мал цөөтэйгөөсөө болоод аав хээр морио олон уралдуулж чадаагүй, өвлийн уралдаанд хоёр уралдуулаад хоёр түрүүлгэсэн гэж ярьдаг байсан. Бас нэг хүнээс хүрэн даага аваад их хурдлуулж байсан гэнэ лээ. Сүүл үедээ ахыг (Содномцэрэнг) дөнгөж морь унадаг болох үед Моонон хээр гэж хурдан морьтой байж. Ах тэрийг нь унаад Онгон сумын наадамд хоёр аман хүзүүдүүлсэн гэнэ лээ. Тэр тухай муу ах минь “Надаас болсон” гээд л ярьдаг сан.
-Хүүхдийн буруугаас аман хүзүүдээд байсан хэрэг үү?
-Дөнгөж морь унаж сурч байгаа туршлагагүй хүүхэд эхний жил ганцаараа гарч зугтаагаад яг барианд орох үед арын морь нь гүйцээд түрүүг нь авчихаж. Тэгээд хөгшин аавдаа “Морь хамаагүй гуядлаа. Ганцааранг нь гаргаж зугтаалгалаа” гээд зэмлүүлж л дээ. Тэр үеийн хүүхдүүд том хүнээс айх гэж учиргүй. Хэлсэн үгийг нь тусгаж авдаг байж. Хойтон жил нь морь гарахын өмнө “За чи морь ганцааранг нь гаргаж зугтаалгав. Хоёр юм уу, нэг морины ар дээр гаргаад татаж ойрхон явуулаарай” гэж захиад явуулж. Тэгээд морь эргэсэн хээр нь дийлддэггүй гэнэ. Дийлдэхгүй байсаар ганцаараа гараад явчихаар нь өвгөний захиасыг санаад гурван ч удаа дугуйруулж татаад эргүүлж морьдтой нийлүүлээд байж. Тэгээд яг дөрөв дэхээ дугуйруулж татаад нийлүүлтэл дахиад аман хүзүүдчихсэн гэдэг.
-Хээр морио дахин уралдуулаагүй юм уу?
-Ахын дараа төрсөн хүүгээ айлд өргүүлээд, түүндээ хээр морио өгчихсөн юм билээ. Нөгөө айл нь уяагүй юм уу, уяж чадаагүй юм уу дахин түрүүлж, айрагдсан гэж ярьдаггүй байсан.
-Та хэр бүтэлтэй уралдаанч байсан бэ?
-Гайгүй шүү. Нарангийн Ёнбуу гэж хүний морийг унаж байлаа. Манайхны Иш гэж хүний бага насны морьдыг унаж суманд хэд хэд айрагдуулсан. Бас Доодоо гэж хүний морийг ч унасан.
-Таныг залуудаа адуунд эрэмгий хүн байсан гэх юм билээ.
-Цэргээс ирээд 10-аад жил нэгдлийн адуу маллахдаа эмнэг хангалыг нь сургаж, эвтэйхнийг нь уяж хурдлуулан хэрэндээ хичээж байлаа. Тухайн үед нэгдлийн адууны эмнэг хангалыг сургах болзолт уралдаан зарлахад оролцоод гуравдугаар зэргийн тамирчин гэсэн үнэмлэх авсан. Нарийн яривал эмнэг сургаж байгаад уяач болсон хүн шүү.
-Тэр нь ямар учиртай билээ.
-20 бүдүүн эмнэг сургавал нэгийг нь шагнал болгон өгдөг байсан юм. Би тэр болзлыг хангаж, хар соёолон морь аваад хавчигт нь өвлийн уралдаанд түрүүлгэж байлаа. Миний морь уях эхлэл тэгж тавигдсан түүхтэй. Тэгээд нэг хэсэг холио солио хийж авсан морьдоо уясан. Яваандаа эр хүн чангарсан юм биз дээ. 1970-аад оны үеэс өөрийн адуунаас хурдалж эхэлсэн дээ.
Манай нутгийн нэг хүний багадаа хурдан байсан саарал морь бүдүүрээд ихшүү маяг суугаад унаж болдоггүй гэнэ. Тэгээд өнөөхийг чинь надад өглөө. Овоо номхроогоод байтал өнөө хүн чинь ирээд “Саарал морио авъя. Миний унаган адуу байгаа юм. Оронд нь чамд тарган залуу морь өгье” гээд нэгдэл адууны хээр морь өглөө. Өнөөхийг нь би уяад түрүүлгэсэн. Бас нэг хээр морины аашийг дийлэхгүй юм байна. Чи адуунаас айдаггүйгээрээ ав гэхээр нь аваад хоёр түрүүлгэж, дөрөв айрагдуулсан.
-Хурдан морь байжээ.
-Удам сайтай, ааш ихтэй адуу л даа. Дааганаас нь эхлээд номхроох гээд дийлээгүй юм гэнэ лээ. Тэгж байтал манай сумын малын эмчийн нөхөр авч. Гэтэл эхнэр нь Баяндэлгэр лүү томилогдоод хээр морио ахдаа үлдээгээд явж. Ахыг нь би сайн танина л даа. Манай хоёр ойрхон байсан юм. Нэг яваад очсон “Чи надаас хурдан морь авахгүй юу” гэж байна. “Хурдан морио надад өгдөг нь юу билээ” гэсэн удмыг нь хэлээд уралдуулах гэхээр номхроож дийлэхгүй юм гэж байна. Тэгэхээр нь хурдан адууны өртөг өгөөд авчихсан.
-Хурдан морь ямар үнэтэй байсан юм бэ?
-450 төгрөг байсан. Хээр морь надад ирээд хоёр түрүүлж, дөрөв айрагдсан.
-Та хэргийг нь гаргажээ. Хээр морины дараа ямар адуугаар наадсан бэ?
-1970-аад оноос өөрийн унаган адуугаараа наадаж эхэлсэн. Шарга үрээ 1971, 1972 онуудад даага, шүдлэндээ суманд аман хүзүүдэж, 1974 онд соёолон дөрөвлөж байлаа. Томруулаад явуулж чадаагүй юм, хөөрхийг. Түүний дараа нэг хар шүдлэн (1985 онд) тавлуулж, бас нэг халиун даага (1989 онд) аман хүзүүдүүлсэн. Түүнээс хойш нэг хэсэг морь айрагдуулж чадаагүй ээ. Тэгээд хүнээс нэг ухаа азарга авч, түүний төлүүдийг их хурдлуулсан даа.
-Ямар хүнээс авсан бэ?
-Бригадынхаа Том Мухараа гэж хүнээс залуу морин дээр 1000 төгрөг өгч, хязаалан азарга авч байлаа. Ухаа азаргаа өөрийг нь хурдлуулж чадаагүй ээ. Хөлийг нь муутгачихсан юм. Харин төл ухаа азаргыг нь суманд хоёр түрүүлгэж, орон нутагтаа тав айрагдуулсан. Өөр нэг ухаа азарга гарсныг нь би дүүдээ өгчихсөн юм. Тэр уяад нэг түрүүлгэж, хоёр айрагдуулсан. 10-аас хойш давхиж үзээгүй азарга. Миний дээд ухаа азарганы эр төл болгон нь хурдалсан шүү.
-Ямар удамтай азарга вэ?
-Манай сумын Дашгүнжин гэж их уяач хүн байлаа. Тэдний азарганы төл юм. Эх нь болохоор манайхны Чулууны том халзан азарганы төл. Хоёр талаас хурдны удамтай адуу болохоор гарсан төлүүд тэгж давхиж байхгүй юу.
-Таны бага ухаа азарга 1998, 1999 онуудад сумандаа түрүүлж байж.
-За тийм байх. Нэгдэл адууны хүрэн морь сумын наадамд хоёр түрүүлж, тав айрагдсан. Миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь тэр хоёр.
-Сумын баяр наадмын цуваанаас “Авирын” гэсэн тодотголтой айрагдаж, түрүүлсэн морьдыг нэлээд харж болох нь.
-Хурдан морь уяад 60-аад жилийн нүүр үзжээ. Энэ хооронд овоо хэдэн айраг, түрүү хүртсэн байх аа. 1999 онд гэхэд л сумын наадамд азарга түрүүлж, их морь айрагдсан.
-Тантай нэгэн цаг үед морь уяж байсан энэ нутгийн тулхтай уяачдыг нэрлээч гэвэл...
-Сумын Алдарт уяач бид хоёр ихшүү дотно байсан улс. Манай дээр морио авчирч хамт уяж л байсан. За, бас Чулуун гээд сумын Алдарт уяач байлаа. Бид хаана чиг л цуг явж байдаг болохоор зарим нэг нь шоолдог байсан юм. Ер нь үеийнхээ уяачидтай бүгдтэй нь гэмгүй сайхан нөхөрлөж явсан даа.
-Уяачдын ёс жудаг, мөн чанарын тухай нэлээд яригдах боллоо. Таныхаар уяач хүн ямар зан суртахуунтай байх ёстой вэ?
-Өөрийнхөөс илүүтэй нийтийн эрх ашгийг эхэнд тавьдаг хүнийг л жудагтай сайн уяач гэх байх даа. Өвгөн би юугаа мэдэхэв дээ. Харин сайн уяач гэвэл өөртөө таарсан арга барилтай, түүгээрээ ямар ч насны морийг сайн уядаг хүнийг хэлэх биз. Адуу болгон өөр уяатай шиг уяач болгон өөр аргатай шүү дээ. Жишээлбэл, би чамд нэг шог юм ярьж өгье. Энэ Ихбулагийн зүүн дээр Чулууных, Очирбатынх, манайх гурав зуслаа. Чулууных голд нь буучихсан. Очирбат бид хоёр сумын Алдарт уяач болчихсон. Тэгсэн Чулуун “хоёр сумын Алдартын голд буучихсан чинь алийг нь ч дуурайх аргагүй. Нэг нь морио орой тавина гэж байхгүй. Уяатай л байлгаад байна. Өглөө барина гэж байхгүй үд хүртэл идүүлнэ. Харин нөгөөх нь болохоор орой эртээ тавьчихаад өглөө эрт аваачаад уячих юм. Тэгээд хэнийг нь дагахаа мэдэхгүй юм” гэж байсан. Очирбат эрт тавьж, эрт барьдаг бол би морины хоолыг их татдаггүй. Ер нь 10-т тавиад гуравт барина гэсэн цагийн хуваарьтай. Тэгж тааваар нь шахуу уяж байгаад айрагдуулчихдаг. Гэтэл Очирбат эсрэгээрээ уяад мөн л айрагдуулчихдаг. Тэгэхээр уяач болгоны арга барил өөр байгаа биз.
-Тийм шүү. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна