Тод манлай уяач агсан Гаваагийн Батхүү: Ядахдаа наадмын урд шөнө адуугаа манаж хонодог, байх хэрэгтэй. Тэгэхгүй бол театрт жүжиг үзэж байгаагаас ялгаагүй юм болно

Сэтгүүлч
2021 оны 5-р сарын 24 -нд

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Тод манлай уяач 

-Энэ бол үндэсний соёл болохоос хэн нэгэн хөрөнгөтэй мөнгөтэй хүний хийдэг ажил биш.

-Бид дэлхийн стандартад нийцсэн шилмэл, сонгомол морин спортыг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй.

 -Монгол хүн үүнийг бусад орны хэнээс ч илүү хийж, тэднээс ч илүү хурдан угшлын адууг гаргаж, өсгөн үржүүлж, амжилтанд хүрч чадна гэдэгт итгэлтэй байдаг.


-Монгол Монголоороо, Монгол соёл Монгол соёлоороо л байгаасай. Шоорттой, усны гуталтай хүний хүү ирж битгий морь уядаг болоосой.


-Морь мэддэггүй, дээдэлдэггүй, үнэн сэтгэлээсээ биширч, шүтэж, нөхөрлөдөггүй хүмүүсийн яриа нь хүртэл хиймэл санагддаг.


-Гаднаас нь харахад бие томтой л бол Монгол банхар гэж байгаа болохоос хонь хариулдаг, ан хийдэг тэр төрөлх чанар нь байхгүй. Тиймээс Монгол адуугаа нохой шигээ битгий устчихаасай л гэж бодож байна.


-Төрийн наадамд дээд гурван нас түрүүлгэнэ гэдэг бол тэр бүр тохиолдоод байдаг завшаан биш. Үүгээрээ бахархаж явдаг.


-Уяач хүн морио өөрөө уядаг, ядахдаа наадмын урд шөнө адуугаа манаж хонодог, мориныхоо хоолыг тааруулдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол театрт жүжиг үзэж байгаагаас ялгаагүй юм болно.

"Тод ишлэл" номноос...



1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.