Ханагар хээр

Эргэл хайрхандаа даатгагдсан
Эзэн хүнээ алдаршуулсан
Эрдэнэбулганы эрэмгий хээр
Хангай нутгаас тодорсон
Хангал хурдаараа гайхуулсан
Ханагар хээр хурдан ажнай ...
“ХАНАГАР ХЭЭР” МОРЬ
Булган аймгийн Хангал сумын “Аймгийн алдарт” уяач Равжирын Эрдэнэбулганы “ХАНАГАР ХЭЭР” морь гэж энэ цагт ид амжилт, нас нь жагссан, наадамчин олныг уулгалуулсан үзүүрийн олон уралдаануудад хурд шандасаараа тодрон гайхагдсан эрмэг зоримог давхилыг нь, аргагүй хурдан хүлэг болох оо аймаг сумандаа хэд хэдэнтээ бататгасан амжилтыг нь, хурдан хүлэг эзнээ олж ирсэн түүхээс нь товч өгүүлье.
Хангал нутгийн Ханагар хээр хүлэг Дорнод аймгийн Баян-Уул сумын залуу уяач Сайнбаярын Ганбатын адуун сүрэгт 2007 оны хавар тэнцсэн, эцэг Хонгор азаргыг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас авч хоёр жил гүү хураалгасны сүүлийн жилд гарсан унага юм. Эх хээр гүү нь С.Ганбат уяачийн өсгөсөн аав болох Чадраабалын хурдан хээрүүдийн угшилтай бол “Ханагар хээр”-ийн ах хонгор морь нь сум орон нутагтаа хэд хэд түрүүлж айрагдсан байна.
С.Ганбат уяач нь хурдан морь сайн уяхын зэрэгцээ Орхон аймагруу өөрийн найз нөхдөөрөө дамжуулан олон хурдан адуу гаргаж байсны дотор Ханагар хээрийг 2009 онд шүдлэнд нь зарахаар авчирчээ. Гэвч Орхон, Булган аймгийн цол гуншинтай, нэртэй зартай олон уяачдад алсдаа сайн морь болохыг хэлээд санал болгосон ч даага шиг жижигхэн, том наадамд амжихгүй гэж гологдсоор 2012 он хүргэжээ. Тэр ондоо Хангал сумын “Дэлгэр-Өндөр” овооны баярт айргийн 4-т давхисан байхад нь моринд нүдтэй залуу “Аймгийн алдарт” уяач Энхбатын Орхон авга ах Р.Эрдэнэбулгандаа санал болгосноор 1.5 сая төгрөгөөр худалдаж аван, хүлэг эзэн хоёр уулзаж амжилт алдраа мандуулах эхлэл нь тавигдсан байжээ.
Удам залгасан уяач, Аймгийн аварга малчин Г.Равжир гуайн арван хүүхдийн долоо нь хүү бөгөөд тэдний дөрөв нь аавынхаа ажил үйлсийг уламжлан, адуу хүлгээ дээдэлсэн, агтны тоосонд дээлээ гандаасан уяачид болцгоосон билээ. Том ах Р.Энхбат аймгийн алдарт уяач, улсын аварга малчин, удаах хүү Р.Ирээдүй сумын алдарт уяач, дунд хүү Р.Мөнгөнхуяг мөн аймгийн алдарт уяач бол аав, ах нарын морийг унаж уяаны ажилд тусалж адууны дэргэд дэргэж өссөн отгон хүү Р.Эрдэнэбулган цэргийн алба хааж, хот суурингаар ажил төрөлтэй хэдэн жил явж байгаад 2012 онд нутагтаа ирж хавчигар жижгээр олонд гологдоод байсан хавчиг хээр морьтойгоо учирч, уралдсан наадам болгондоо үзүүрийн торгон уралдаан хийж явсаар Ханагар хээр хүлгийнхээ амжилтаар 2019 оны шаргачин гахай жилийн босгон дээр ах нарын алдар хүндийг залгамжлан “Аймгийн алдарт уяач” цол шагналаар шагнагджээ.
Эзнээ олсон хүлэг ч ирсэн цагаасаа хойш айраг түрүү цөөхөн алгасаж аймгийн баяр наадмын 2 түрүү, 1 айраг, аймгийн бүсийн уралдааны 1 түрүү, 3 айраг, Сумын баяр наадмын 2 түрүү, 4 аманхүзүү, 2 айрагдсаны дотор Хангал сумынхаа баяр наадамд завсаргүй 8 жил түрүүлж айрагдсан ховорхон амжилтыг үзүүлж Булган аймгийн “Оны шилдэг их насны морь”-оор 2013, 2015, 2017 онуудад шалгарч байсан байна.
Хээр морь олон хоногийн хатуу чанга ханасан уяагаар сойлго жигдэрдэг, сайн байгаагаа ширүүн дориун ааш зангаараа илтгэдэг, хаврын богино уралдаанд багтаж үзүүрт ирдэггүй ч халуун зуны наран дор олныг огшоож уралдаг аргагүй ханагар нэрэндээ таарсан онцлогтой, уяа давхилтай адуу юм.
Олон олон огшоож уралдсан наадмуудаас 2017 оны 7-р сарын 8 өдөр Хангал сумынхаа баяр наадамд аманхүзүүнд хүндхэн давхилтай өсгий нь хагарчихсан хөл доголон уралдаж ирээд уяан дээрээ сэргэлэн зогсож байхад нь “Ханагар хээр”-ийн урд хэрээ ирж суучаад байхыг ажаад эзэн уяач эргэлзсэн бодлоо шууд орхин, ахин нэг аймагтаа уралдан адуу жижигддэггүй, уяач залуудаггүйг харуулан Булган аймгийнхаа баяр наадамд дархан хурдан гэдгээ батлан түрүүлж байсныг сэтгэл гэгэлзүүлэн дурсан ярьж байсан.
Хэдийгээр хээр морь ид сайхан уралдаж байгаа ч шинэ залуу Аймгийн алдарт хүлэг мориндоо баярлаж буй сэтгэлийн мялаалга болгон 2019 оны зун Бэсрэг наадам зохион байгуулж Ханагар хээр морио алдаршуулан найман зуны нартай хуртай уралдсан нөр амжилтыг нь бахдан наадамчин олныхоо өмнө цоллон баясгасан билээ.
Өнөө жил арван дөрвөн настай аргамаг хүлэг Ардын хувьсгалын түүхэн их цэнгэл 100 жилийн ойн баяр наадамдаа мордохоор өнгө зүс сайхантай уяа сойлго, уналга эдэлгээндээ орчихсон байгааг залуу алдарт уяач Р.Эрдэнэбулган дуулгалаа.
Хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
Б.Ууганбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө Ажнай хүлгээ мөнхөлж, ард олноо цэнгүүлжээ
-
17 цагийн өмнө Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:29 минут Сумын Алдарт уяач Ж.Пүрэвчулуун: Буяндэлгэр Алдарт…
-
Өчигдөр, 09:49 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан их насны м…
-
Мягмар, 12:50 минут 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
Мягмар, 10:34 минут "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
-
Даваа, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
Ням, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол бага насны ангилалд Г.Батсугар…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсийн эрлийз дээд насны ангилалд Д.Ганзори…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсэд Д.Жамъянгийн хүрэн халзан соёолон түр…
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд А.Билигүдэйн хар даага түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд О.Баатарын хээр соёолон түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол дээд ангилалд Ц.Чимэдбавуугийн…
-
7-р сарын 30 -нд Ховдод Г.Сүхбаатарын бор хязаалан түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Ховдод Б.Баатарбилэгийн халтар морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт И.Золбоогийн хүрэн халзан шүдлэн түрүү…
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт Г.Болдбаатарын хар морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Ш.Дашдоржийн хонгор морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Төвийн бүсэд Ө.Ганбатын Гоё хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү…
-
7-р сарын 30 -нд Дундговьд С.Мөнхбатын хул соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн даага тү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Ж.Батсуурийн хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн бор халзан хязаалан т…
-
7-р сарын 29 -нд Ховдын сонгомол дээд насанд Т.Ганчөдөрийн цоохор т…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлийн сонгомол дунд насанд Ц.Амарсанаагийн хү…
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хээр мо…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Г.Амарсанаагийн зээрд соёолон түрүүллэ…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд Х.Улам-Өрнөхийн халтар шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Дундговьд Г.Батболдын Сүлд хул азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Ж.Ууганбаярын зээрд халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Говийн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан…
-
7-р сарын 29 -нд Сүхбаатарт Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор азарга түрүү…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Ч.Махбалын хар азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд А.Өлзийбаатарын бор халзан хязаалан түрүү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол бага насанд Д.Аваадоржийн хон…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд С.Дэмчигийн хүрэн…
-
7-р сарын 27 -нд Д.Цэрэнжигмэдийн унаган адуу улс, бүсийн уралдаана…
-
7-р сарын 27 -нд Мөнгөн гүүний эзэдтэй танилцана уу?
-
7-р сарын 27 -нд Алтан азарганы эзэд тодорлоо
-
7-р сарын 27 -нд "Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан их насн…
-
7-р сарын 26 -нд “Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан азарган…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд М.Алтан-Очирын хүрэн соёолон түрүүллэ…
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 09:49 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан их насны м…
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Даваа, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
17 цагийн өмнө Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Мягмар, 12:50 минут 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
Ням, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
12 цагийн өмнө Ажнай хүлгээ мөнхөлж, ард олноо цэнгүүлжээ
-
Өчигдөр, 11:29 минут Сумын Алдарт уяач Ж.Пүрэвчулуун: Буяндэлгэр Алдарт…
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
Мягмар, 10:34 минут "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
Сэтгэгдэл бичигдээгүй байна