ТОД МАГНАЙ ПОДКАСТ-34: Малын их эмч Г.Нарантуяа

Сэтгүүлч
2021 оны 4-р сарын 23 -нд

Дархлаагаа дэмжих нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга гэдгийг бид сүүлийн жил гаруйн хугацаанд тун сайн ойлгосон. Ялангуяа хаврын эдгээр өдрүүдэд дархлаагаа дэмжих амин дэмүүдийг зохистой хэрэглэх нь нэн чухал. Тэгвэл уяачид та бид хамгийн ихээр хайрлан дээдэлдэг хурдан хүлгүүдийнхээ дархлааг хэрхэн дэмжиж, аливаа өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Энэ талаар зөвлөгөө авахаар “Nara Vet” малын эмийн сангийн эрхлэгч, малын их эмч Гомбосүрэнгийн Нарантуяаг урилаа. Тэрээр мөн эмийн зохистой хэрэглээний талаар хэрэгтэй мэдээллийг хуваалцсан шүү.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна