Шүдлэн буюу хоёр настай адууны шүд
Сэтгүүлч Шүдлэн адууны шүд нь дааган насны адууны шүдтэй үндсэндээ ижил төстэй буюу онцын ялгаа байдгүй. Гэхдээ сайтар ажиглавал шүдлэн адууны шүд дааганыхыг бодвол арай өө сэв ихтэй дааганых шиг гөлгөр биш байдаг. Шүдний зуултыг сайтар ажиглавал үл ялиг голоороо сууж өгсөн байдаг хэдий ч энэ нь адуу бүрд давтагдаад байх нь ховор байдаг.
Сүүн шүд нилээд элэгдэж зарим шүд зууван хэлбэртэй болсон байна. Шүдний өнгөр нь дааган адууныхыг бодвол өнгөр сууж зарим хэсгээрээ шаралж, харласан байх хэдий ч энэ шинж тэмдэгийг гол ялгах үндсэн шинж гэж үзэх боломжгүй юм. Шүдлэнгийн шүд дааганыхыг бодвол хэмжээний хувьд арай том байдаг.
Шүдлэн адууны шүдийг эгц урдаас нь харсан байдал

Шүдэнд адууны шүдэнд шүдний элэгдэл явагдаж эхлээгүй байдаг тул шүдний зуулт хэвийн жигд байдаг ч зарим шүдлэн адуунд шүдний зуулт нь дундуураа зай, они гарч голын шүднүүд нь суулт өгч эхэлсэн байх нь байдаг. Манай малч ардын дунд дааганд нь дагь, шүдлэнд нь шүтэж, хязааланд нь хяна гэсэн хэлц үг сургааль байдаг бөгөөд энэ нь цаанаа нарийн учиртай зүйл байх нь. Шүдлэн наснаас эхэлж сүүн шүд солигдох үйл явц эхэлж энэ нь өвөл хаврын хахир цагт явагддаг учраас шүд ургаж эхэлэх эмзэг үе байдагтай холбоотойгоор ийнхүү хэлц үг гарсан байж болох талтай байна. Шүдлэн адууны үүдэн шүд голын үүдэн шүднээс солигдож адуу идэш тэжээлээ хазаж, тасдахад голын үүдэн шүд их үүрэгтэй байдаг байна.
Шүдлэн буюу хоёр настай адууны үүдэн шүдийг хажуу талаас нь харуулсан байдал

Шүдлэн адууны захын үүдэн шүдний зуулт нь бүхэлдээ гадаргуу нь хүрэлцсэн байдаг энэ шинж тэмдэг нь даага адууны шүднээс ялгарах гол шинж тэмдэг болдог өөрөөр хэлвэл захын үүдэн шүдгий зуулт хавирах гадаргуу нь бүрэн нийлсэн байдаг. Захын үүдэн шүдний зуулт нь дааганд гурвалжин үүсгэсэн зайтай байдаг бол шүдлэн адуу нь бүрэн ургаж гүйцсэн байдаг учраас зуулт нь ямар нэг зайгүй бүрэн нийлсэн байна.
Шүдлэн буюу хоёр настай адууны цөгцийг харуулсан байдал

Шүдний цөгцний хувьд нарийн сайн ажиглавал морфо тогтоцын хувьд үл ялиг ялгаанууд байдаг. Гол ялгаа нь үүдэн шүдний захын шүд нь цөгц бүрэн ургаж дүүрэх янзтай болж ирэх ба цөгцний зураа нь бөөрөнхийдүү болж ирсэн байдаг. Дааганы шүдтэй харьцуулахад захын үүдэн шүднээс бусад голын үүдэн шүдний цөгцөнд хар зураа үүсэж тэр нь дааганы шүднээс илүү тод харагдна. Шүдлэн насны адууны захын үүдэн шүдний цөгцний ургалт даага насны адууг бодвол харьцангуй дүүрч ирсэн байдаг.
МУ-ын зөвлөх мал зүйч, ХААУ-ны доктор Д.Зоригтбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна