Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун: Хурдан адуу өөрийгөө маллах чадвар өндөртэй байдаг

Сэтгүүлч
2021 оны 4-р сарын 01 -нд

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол Улсын Гавьяат малчин, Тод манлай уяач 

-Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн юм болгоны цаана хариуцлага бий.

-Сайн адуу тамиртай байгаа үедээ ажил хийхийн тоолонгоор биеэ засч байдаг.

-Морь чинь жаахан гэмтэй санагдвал уралдуулахгүй тэвчиж чаддаг хүнийг уяач гэнэ.

-Азарганы тамирыг тасартал уях хэрэггүй юм билээ.

-Хурдан адуу өөрийгөө маллах чадвар өндөртэй байдаг.

-Уяа тааруулах ухаан бол сурч барахгүй эрдэм.

-Уяач хүн даруу байх хэрэгтэй. Би биеэ тоохыг үзэн яддаг хүн. Тиймдээ ч цолоор илүү ч өөрөөс настай хүний дээр суудаггүй.

-Морь уяна гэдэг хамтын хөдөлмөр.

"Тод ишлэл" номноос...

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.