АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИД ЦОЛ ОЛГОЛОО

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 03 -нд

Төв аймгийн Засаг даргын 2021 оны А/87 захирамжаар адууны өв соёл, эртний сайхан уламжлалыг түгээн дэлгэрүүлж, үндэсний морин спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улс, аймгийн баяр наадам, бүсийн наадмуудад уяж сойсон хүлэг морьд нь түрүүлж, айрагдсан амжилт үзүүлж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу
Алтанбулаг сумын уяач Ингэний Гэлэнхүү
Архуст сумын уяач Балбарын Баярбаатар
Баян сумын уяач Батын Алтангэрэл
Баян-Өнжүүл сумын уяач Сосорбурамын Одхүү
Баянцагаан сумын уяач Хишигийн Батжаргал
Баянчандмань сумын уяач Банкны Ганболд
Борнуур сумын уяач Хүрлийн Хаянхярваа
Мөнгөнморьт сумын уяач Болдбаатарын Наранболд
Сүмбэр сумын уяач Цагааны Ганбат
Угтаалцайдам сумын уяач Лхагвын Баярбат
Эрдэнэ сумын уяач Нэргүйн Нэргүй нарт Аймгийн “Алдарт Уяач” цол олголоо.




Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Ч.Сарангэрэл, Аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С. Магнайбаяр нар Аймгийн Алдарт уяач цол хүртсэн уяачдад Үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардуулан өглөө.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна