ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 03 -нд

СУМЫН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБООГООР СҮМБЭР СУМЫН "СҮМБЭРИЙН УНАГА" МСУХ ШАЛГАРЛАА

Тус холбоо нь залгамж чанар, уламжлалаа хадгалж ажиллахын зэрэгцээгээр малчид залуучуудын морь уях ажлыг өргөтгөх, тэднийг улс, аймаг бүсийн баяр наадмуудад өргөнөөр оролцуулах боломж олгох, сумын хэмжээнд уяачид морь уяхдаа уяачдын гал болж нэгдэх, уралдаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийг үнэлж шагнаж урамшуулах, сум, аймгийн хэмжээнд хурдан адууны удам угшлыг сайжруулах, хурдан морины уралдааны дүрмийг уяачдад сурталчлах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, уяачдын бүртгэл мэдээлэлд оруулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн, хүмүүнлэгийн үйл ажиллагаа цахимаар зохион байгуулсан зэрэг 2020 оны үйл ажиллагааны үр дүнгээр шалгарсан юм.
АЙМГИЙН 2020 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧААР:

1. Угтаалцайдам Сумын алдарт уяач Рээлхүмбийн Батбаяр
2. Сэргэлэн сумын харъяат Аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн Дамдинлхагва нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
АЙМГИЙН 2020 ОНЫ ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДЭЭР:

1. Угтаалцайдам сумын ЕБС-ийн сурагч Батбаярын Мөнхсүлд
2. Угтаалцайдам сумын ЕБС-ийн сурагч Батбаярын Билэгдэмбэрэл
3. Угтаалцайдам сумын ЕБС-ийн сурагч Содбилэгийн Түвшинжаргал нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна