Эрчүүдийг харцыг булаасан Түвд банхар

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 04 -нд

“Дүнжингаравын хурд- 2012” хаврын бүсийн уралдааны үеэр олны анхаарлыг татан наадамчин олныг шуугиулж асан нэг зүйл бол бараа ихт Түвд банхар байлаа. Монгол орны өнцөг булан бүрээс шандас шалгахаар ирсэн хурдан хүлгэдээс дутахааргүй олны харцыг булааж, зургийн фонн болж байсан энэ сүр ихт амьтан бодсоноос ч номхон дөлгөөхөн аж. Зэрвэс харсан нэгэнд араатны хаан арсланг санагдуулахуйц Түвд банхар үнэхээрийн сүрлэг амьтан юм. Хоточ хэмээгддэг монгол банхараас хоёр дахин том биетэй, илүү ноосорхог. Гэсэн хэдий ч амгалан дөлгөөн аальтай. Чухам тиймдээ ч хаа явсан газар нь бүчин хүрээлж, ноолон зургаа татуулах олноос огтын жийрхсэн шинжгүй амгалан налайх аж. Цаст Гимлайн сүрлэг банхарыг гурван жилийн өмнөөс “Харсор” ХХК Монголд оруулж ирэх болсон бөгөөд нохой сонирхогчид туулга вакцинжуулалтанд хамруулсан, эрүүл мэндийн паспорт удмын бичигтэй түвд болон немц овчаркийг та тэндээс авах боломжтой гэсэн шүү.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна