Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван шатлалт наадмаас айраг, түрүү зэрэг хүртсэндээ маш их баяртай байна
Сэтгүүлч -Монгол түмний их цэнгэл наадамд таны ухаа хүрэн даага айргийн гуравт хурдалсан. Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. 2020 он миний хувьд их сайхан жил болж байна. Учир нь миний хүрэн даага төрийнхөө наадамд айргийн гуравт хурдалж, хул шүдлэн маань Төв аймгийнхаа баяр наадамд түрүүлэн, буган хязаалан сумынхаа баяр наадамд айрагдлаа. Ийнхүү монгол төрийн гурван шатлалт наадмаас айраг, түрүү зэрэг хүртэх ховорхон хувь тавилангийн эзэн болсондоо маш их баяртай байгаа.
-Нээрэн элбэг тохиохгүй байх шүү.
-Нутгийн түмэн минь намайг Дааган Баагий гэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь миний бие сумын наадамд найман даага түрүүлгэсэн хүн. Харин өнөө жил төрийнхөө наадамд даага айрагдуулж, Дааган хэмээх олон түмнээс өгсөн нэрээ баталгаажуулсандаа баяртай байна. Миний хүрэн даага бол Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батмөнхийн Шагдаржавын унаган адуу. Сайхан хурд хайрласан Шагдаржав найздаа баярлаж буйгаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан илэрхийлье ээ.
-Найман даага түрүүлгэсэн гэсэн үү?
-Тийм ээ. 2000 оны үед манай суманд зуд болоод 2001 оны зун би таван хусран даага өөрөө сургаж уясан юм байна. Тэгсэн нэг нь аман хүзүүддэг юм. Түүнээс хойш хул, халзан, хээр, хүрэн зүсмийн олон даага түрүүлгэсээн. Дан ганц өөрийн суманд гэлтгүй 2012 онд Сэлэнгэ аймагт хоёр даагатай очоод түрүү, аман хүзүүнд хурдлуулж байлаа.
-Дааганы уяа сойлгыг даамай сайн тааруулдаг уяач байх нь. Нэг дор олон даага уядаг уу?
-Анхны жил л таван даага уясан. Түүнээс хойш гол төлөв нэг юм уу, хоёр даага л уядаг болсон. 2018 онд гурван даага уяад сумынхаа наадамд харыг нь тавлуулж, буганыг нь зургаалуулаад, халтарыг нь арав дотор давхиулсан. Тэр жил өөрийн сумаас гадна Баянхангай, Лүн сумдын наадамд зургаалсан халтар даага энэ жил хязаалан болоод сумандаа айрагдлаа.
-Дааганы уяа сойлгын тухайд юуг анхаарах ёстой вэ?
-Даага гэдэг өөрөө хөөрхөн амьтан
Даанч гэнэн хонгор адуу гээд дуу байдаг шүү дээ. Яг л тийм гэнэн хонгор амьтан. Тэр сэтгэл зүйд нь тохирсон зөөлөн уяа чухал. Миний хувьд сүүтэй даага уяж байгаа бол шөнө байсан ч хамаагүй хөхүүлэх ёстой цагт нь л хөхүүлдэг. Өөрөөр хэлбэл, зөөлөн аргаар зүдрээхгүй уядаг.
-Дааган Баагий уяач өнөө жил төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Улсынхаа наадамд анх удаа оролцохоор ганц даагатай ирсэн. Тэгээд айраг уусандаа маш их баяртай байгаа. Түүнээс өмнө 2010 онд “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд нэг шүдлэнтэй очоод есөөр давхиулж байлаа. Өөрөөр хэлбэл, би тэр болгон гарч уралдаад байдаггүй хүн.
-Гарч уралдаж байх хэрэгтэй бололтой.
-Тийм байна. 2013 онд хүрэн халзан даагаа Угтаалцайдам, Заамар сумдын наадамд түрүүлгээд Төв аймгийн 90 жилийн ойгоор зургаад давхиулж байсан юм байна.
-Удамт уяачдын нэг гэдгийг тань мэдэх юм байна. Цолтой бил үү?
-Сумын Алдарт уяач цолтой. Манайхан гурван үеэрээ морь уяж байгаа улс. Миний өвөө Дэндэвийн Алтангэрэл, түүний хүү миний ажаа Алтангэрэлийн Рээлхүмбэ, миний бие Рээлхүмбийн Батбаяр гээд. Сонирхуулаад хэлэхэд, миний бие санаачлан 2014 онд сумынхаа 90 жилийн ойг угтан АХ-ын 50 жилийн ойн түрүү М.Сияннямбуугийн хонгор морины хөшөөг босгосон юм. Түүнээс хойш манай сумын уяачид улс, бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, зургаан айраг хүртээд буй. Үүгээрээ бас их бахархаж явдаг.
-Угтаалын уяачид урамтай сайхан наадах болтугай. Дараа дэлгэр сайхан ярилцана аа.
-Баярлалаа. Хурдан морины төлөө хоёргүй сэтгэлээр тууштай зүтгэж буй Монгол Улсын Манлай уяач Т.Ихбаяр болон улсын Алдарт уяач П.Баяраа нартаа талархаж явдгаа дашрамд уламжилъя аа.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.99
Миний ахын моринд оруулсан хувь нэмэр зүтгэл их тэр хэмжээгээрээ одоо морьд нь сайхан хурдалж байна. Алтан тууртын босоо цагаан хийморь түшиж ивээх болтугай хурай хурай хурай
Reply66.181.161.51
Миний ах мундаг хөдөлмөрч үнэн ч шударга тууштай хүн шүү ахыг минь морьны босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай хурай хурай хурай
Reply