Нандин хүрэн

Сэтгүүлч
2021 оны 2-р сарын 02 -нд

Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батчулууны Түмэн-Өлзийгийн хүрэн үрээ Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дунд ангилалд долоод хурдалсан. Удам дамжсан уяачдын (Аав Өмнөговь аймгийн Мандал овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бандийн Батчулуун) уухайд түрлэг нэмсэн түүний хурдан хүрэнг лавшруулан судалбал: 

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Эпгон дуудлагатай Англи халтар азарга
Эх: Аав аймгийн Алдарт уяач Батчулууны Шанх хүрэн (Говь шанхын хурд-2 уралдаанд айргийн гуравт давхиж байсан) азарганы төл хүрэн гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:
Дорнод аймгийн Сэргэлэн суманд болсон Дунгийн овооны тахилга наадамд түрүү
Дорнод аймгийн Баяндун суманд болсон хайрханы тахилгад түрүү
Дорнод аймгийн баяр наадамд түрүү
Алтан овооны 105 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд түрүү
2019 онд шүдлэн:
Дорнод аймгийн баруун бүсийн уралдаанд түрүү
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо

Б.Хастөр




0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна