Алаг адуут Равжаа
Сэтгүүлч Хурд таних мэлмий олдмол бус заяагдмал гэж боддог хүний нэг нь би. Адууг мэдрэх мэдрэмж, олж таних мэлмий хоёр ангид гэсэн санаа л даа. Мэдрэмжийг хүн уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн шимээр бий болгож болно. Тиймээс олдмол. Харин мэлмийг бий болгох боломжгүй юм. Иймээс заяагдмал.
Одоо танд танилцуулах эрхмийг би заяагдмал тавилантай хүн хэмээн бодож байна.Учир нь түүний заасан болгон хурдалдаг. Эзэн нь хүртэл итгэж ядаж байхад түрүүлж л байдаг.Тийм л билиг танхай авьяастан юм. Түүнийг Чимэдийн Равжаа гэнэ. 1907 оны хонин жил хүний ганц хүү болон мэндэлсэн. Дээрээ нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. Замбуутивд заларсан 90 гаруй жилээ ганц биеэр өнгөрөөсөн. Өргөмөл ганц хүүтай. Орчлонгийн эрээн барааныг огоорч, сайн хүлэг, сайхан ажнайд л бүхнээ тавьдаг нэгэн байж. Эх орны дуудлага хүлээн авч Дорнодын Баянтүмэнд олон жилийн алба хаахдаа морь уяхад суралцсан гэх.
Харьж ирсэн цагаас унах сайхан морь, уях сайн хүлэгт гар татсангүй. Сөнөдийн Цагаан овоо хүртэл адуу тууж, тэндээсээ сайныг сорчлон авчирсан гээд яривал урт түүх бий. Ер нь түүний хийсэн адууны наймааг тоочиж бичвэл барагдахгүй. Товчхондоо авъя гэснээ авч, өгье гэснээ өгчихдөг зайтай эр байж.
Пуужин хар, Гонд хар, Хулгар хар, Соёолон хээр гээд хурдан хүлгүүд олонтой. Жороо морьд ч цөөнгүй. Гэхдээ алаг адуу давамгай тул нутгийнхан Алаг адуут Равжаа хэмээдэг.
Равжаа адууны наймаа хийхдээ эзэнтэй нь зөвлөхийг үл мэдэх. “Тэр морийг чинь авна” гээд 1000 төгрөг өгдөг. Хөтлөөд л явдаг. Мөнгө мөнгө шиг байх үед 1000 төгрөг гэдэг адуунд ахадсан үнэ тул цааргалзах хүн ч таарахгүй. Дээр нь Равжаа таалж байгаа бол жирийн мал биш гээд харин ч баярлах. Түүний хурд таньж авсан түүх дурдвал олон. Түүнээс нэгийг онцолбол:
Равжаа уяач нас ная шүргэж байхдаа 1000 төгрөгөөр байдасны наймаа хийжээ. Шинэ уснаа хөтөлж ирсэн жороо байдсан гүүг нь авч, жороо морьтой болно гэхийг сонссон Хүүдэг уяач “Миний хар байдсыг авч унагалуулаад. Гарсныг нь жороолуулж, наадамд унана гэж санаа юм байхдаа” хэмээн тохуурхаж байж. Гэтэл өнөө байдас нь унагалж, жороо хар унага гараад насан өөд болтлоо унасан гэдэг.
Равжаа өөрийн уяхыг таниж авахаас гадна, өрөөлийн эвлүүлснийг шинжиж наадам тольдох нь элбэг. Жишээлж цөөнийг дурьдвал:
Нэг жилийн наадмаар гаднаас олон адуу ирж. Равжаа шонгуудыг тойрч хэсэг явснаа Зоригт уяачийн үсэргээ сунгаанд ч гавидаггүй хар үрээг заан “Гаднаас олон адуу ирж. Өнөө шөнийн хоолыг нь базаалттайхан өгчихвөл чиний хар үрээ л хаавал хаана. Үгүй бол өөр хаах адуу байхгүй. Чи хүний үгэнд ордоггүй шүү. Хоолыг нь базаалттай өгөөрэй” гэж. Зоригт “хэдхэн үрээ сунгахад өнгөлж чаддаггүй энэ муу хар ч дээ” гэж бодсоноо их уяачийн үгийг даган хэлснээр нь ойр ойрхон барьж уясаар ахиухан идүүлж. Маргааш нь хар үрээ ижилгүй ирж, “Зоригтын хар мөн үү” хэмээн нутгийнхан шуугиж байсан гэдэг.
Сүмийн гүний сүүлийн даншиг болж, уралдах морьд цугларч. Сурсан зангаараа шон тойрч хэсэг явснаа “Энд нэг эзнээ олоогүй хурд байна” хэмээн Мандах сумаас ирсэн бор азаргыг зааж. Ахиад жаахан явснаа “Хялар Цэдэнжамцын ухаа азарга ч баараагүй юм шив дээ” гэж. Маргааш нь нээрээн бөөн сүүлтэй ухаа азарга тасархай ирж, өнөөх эзнээ олоогүй бор азарга эрүүгээрээ тасдуулан зургаалж байсан гэдэг.
Энэчлэн наадмыг бүрэн зураглаж, айрагдах морьдыг алдалгүй нэрлэдэг алаг адуут Равжаа нас сүүдэр 90 нэлээд гарч бурханд мордсон бөгөөд өдгөө нутгийн буурлууд түүний тухай энэ мэт амтат түүхийг үр хойчдоо бахдан хүүрнэсээр байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна