Г.Чинзоригийн хээр

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 23 -нд

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзориг Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмаас хоёр түрүү хүртэн аз хиймориор бялхсан билээ. Түүний хатан сүйх тамгатай халтар үрээ соёолонгийн уралдааныг өнгөлсөн бол эрлийз дунд ангилалд битүү хээр үрээ мөн л түрүү магнайд хурдалсан. Дорнын говьд тэнцсэн хээр адууны уяа сойлгыг Адуучийн Нямбаатар тааруулдаг бөгөөд удам угшлыг нь лавлахад: 


УДАМ, УГШИЛ:

Эцэг: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Батсайханы англи будённый хар азарга 
Эх: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Батсайханы будан гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Б.Хастөр



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна