Ц.Гантулгын хул

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 18 -нд

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз бага  ангилалд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын нэр дээр айрагдсан халзан үрээ өнгөрсөн жилээс Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Цэндсүрэнгийн Гантулгын нэр дээр уралдах болсон билээ. Одоогоор төрийн зарлигт наадмаас гурван айраг хүртээд буй хул халзангийн удам, угшлыг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Догшир дуудлагатай араб хээр халзан азарга
Эх: Тод манлай уяач О.Батбилэгийн хадам аавын угшлын хул гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
2018 онд шүдлэн:
Өнжсөн
2019 онд хязаалан:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо 
“Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд айргийн тав
2020 онд соёолон: 
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна