П.Энхмөнхийн сартай хул

Сэтгүүлч
1-р сарын 06 -нд

Дааган цагаас хурдалж, шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд айрагдаж чансаагаа гайхуулсан Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнхийн хул азарга Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дээд ангилалд түрүүлж, түмэн олноо баясгалаа. Хурдан хулын амжилт, удам угшлыг лавшруулан тодруулбаас:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын АНУ-аас авчирсан англи хүрэн азарга
Эх: МУ-ын Манлай уяач П.Энхмөнхийн унаган, тойруулгын Самдангийн хүрэн азарганы төл хонгор гүү. Энэ хонгор гүүний эхийнх нь эцэг Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Г.Даваасүрэн агсны Од хонгор азарга юм. Хонгор гүүнээс З.Ойдовын хул, Н.Хүрлээгийн бор, П.Энхмөнхийн хязааландаа улсын наадамд гуравлаж, Булганы бүсийн уралдаанд түрүүлсэн хул морь зэрэг хурдан хүлгүүд гарчээ. 


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
“Эрдэнэт хурд-2016” хангайн бүсийн уралдаанд зургаа 
2017 онд шүдлэн:
Өнжсөн
2018 онд хязаалан:
Өнжсөн


2019 онд соёолон:
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн гурав
“Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд зургаа 
2020 онд хавчиг: 
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Б.Хастөр


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.