Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
Сэтгүүлч
Ардын хувьсгалын 57 жилийн ой, Онгон сумын баяр наадмын зургаан насны морьдын 30 айраг, түрүүний зургааг нь дуудах овог нэгт ах дүүс хүртэцгээсэн байдаг. Тодруулбаас, Сэр-Одын хэмээн овоглогддог дөрвөн уяачийн гурав нь сумынхаа баяр наадмын зургаан айргийг тэр жил хуваан хүртэж, дээдсийнхээ алдрыг мандуулж, дэргэдэх нөхдөө цэнгүүлжээ. Энэ наадмын хурдан азарганы уралдаанд Сэр-Одын Сунайндагвын ухаа аман хүзүүдэж, Сэр-Одын Дашгүнжингийн буган гуравласан бол уяачийн эрдэм ухаан, авьяас билгийг сорьдог их насны морьдын уралдаанд С.Сунайндагвын хээр гуравлаж, С.Буяндэлгэрийн хээр дөрөвлөж, С.Дашгүнжингийн цагаан тавлан хэр чансааг нь илтгэжээ. Харин хязаалангийн уралдаанд С.Дашгүнжин уяачийн хөнгөрүүлж сойсон ухаа үрээ айргийн тавд хурдлан их асрын өмнө алдар цолыг нь дуудуулсан аж. Ийнхүү нэгэн голомтны уяачид хүлгийн хийморь, уяачийн эрдмээр илүүрхсэн удаатай.

Дээрх түүхийг өгүүлсний учир уншигч та бүхэнд Онгон нутгийн нэрт уяачдын нэг Сэр-Одын Сунайндагвыг танилцуулахын тулд юм.
Тэрээр 1934 онд Бударын хөөвөр хэмээх газар мэндэлж, Төгрөг цагаан худаг, Дэрсэн худаг, Дөхөмийн говь, Бухын ширээ, Бөөр булан зэрэг ус, ургамал нь жигдэрсэн, уудам саруул нутагт өсч өндийжээ. Хүүхэд ахуй цагаа бусдын адил малын захад, хурдан хүлгийн нуруун дээр өнгөрөөсөн тэрээр сургууль соёлын мөр хөөж ном эрдэмд суралцан, цэргийн алба хааж бие хаа цэгцрээгүй ч өөрийн хичээл зүтгэлээр жолооч мэргэжлийг эзэмшин, олон жил үр бүтээлтэй ажиллажээ.
Хүүхэд ахуй цагаас мал маллаж, хурдны моринд хорхойсч явсан С.Сунайндагва ажлаа завчлан морь уяж, 1971 онд ухаа даага айргийн гуравт хурдлуулан амжилтын гараагаа эхэлсэн байдаг. Дараа жил нь ухаа шүдлэн түрүүлгэж, хээр хязаалан айргийн гуравт хурдлуулан урам зоригоор тэтгэгдэж, 1974 оны сумын баяр наадмаас хоёр айраг хүртжээ. Тэр жил С.Сунайндагва уяачийн уясан их насны хүрэн морь, ухаа шүдлэн тус, тус айргийн тавд хурдалсан юм. Баяр наадмын цуваа харж байхад, С.Сунайндагва уяач нэг наадмаас хоёр айраг хүртэх нь элбэг бөгөөд 1976 онд гэхэд л хээр соёолон, ухаа (Шалдан) хязаалан айргийн тавд хурдлуулж байж. Үүнээс хоёр жилийн дараа ухаа азаргаа аман хүзүүдүүлж, хээр морио айргийн гуравт хурдлуулан, Онгон сумын баяр наадмын есөн дэх хишгээ хүртжээ. Өөрөөр хэлбэл, С.Сунайндагва уяач долоон жилийн хугацаанд Онгон сумын баяр наадмаас хоёр түрүү, долоон айраг хүртсэн бөгөөд арав дахь айргаа 1982 онд ухаа шүдлэн үрээ аман хүзүүнд хурдлуулан авч байсан юм.
Ийнхүү уясан хүлгүүдээ урамтай сайхан хурдлуулж нутгийн олноо цэнгүүлж байсан тэрээр 1984 онд бурхны хүлгүүдийн уяа сойлгыг тааруулахаар тэнгэрт дэвшсэн бөгөөд өдгөө үр хүүхдүүд нь залгамжлан морь уяж байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна