Б.НОРОВСАМБУУГИЙН ХҮРЭН ХАЛЗАН

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 21 -нд

Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн хүрэн халзан үрээ өнөө жил хараахан айрагт багтсангүй. Даагандаа улсын наадамд айргийн тавд хурдалж, давхар уяагаар зүүн бүсийн уралдаанд гуравласан халзан үрээ өнгөрсөн жил өнжсөн. Харин өнөө жил есөд хурдалжээ. Ингээд хурдан халзангийн удам угшлыг дахин нэг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Даагандаа улсад айрагдаж байсан Амарсайханы Эрдэнэ зээрд азарга 
Эх: Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийн унаган шарга гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
Алтан овооны 105 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд айргийн гурав
2019 онд шүдлэн:
Өнжсөн
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес

Б.Хастөр

 


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна