Б.БАТЗОРИГИЙН ХОНГОР

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 18 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд наймд хурдалсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Буянтогтохын Батзоригийн хонгор үрээг уншигч танд танилцуулъя. 

УДАМ, УГШИЛ: Тод манлай уяач Т.Батзоригийн унаган адуу.

Эцэг: Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Энхболдын улсад хоёр айрагдсан Улс хүрэн азарга
Эх: Т.Батзориг Тод манлайн унаган хонгор халзан гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд шүдлэн:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 14
Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүү
2020 онд хязаалан 
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд найм

Б.Хастөр


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.