Уяач А.Буд: Аавын уясан нэгдлийн хүрэн азарга багадаа их маягтай адуу байсан


Бидний уулзсан дараагийн зочин бол Дөхөм II багийн харьяат, уяач Аавынхүүгийн Буд байлаа. Сум, аймгийн сайн малчин, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгийн эзэн тэрээр малчин, сумын Алдарт уяач аавынхаа удмыг залган хурдан хүлгийн уяа эвлүүлэх болсоор 20 гаруй жилийг үджээ. “Би ч айхтар мундаг уяач биш ээ” гээд дуугаа хураачих цөөн үгтэй Алдарттай ярилцсанаа энэ удаад хуваалцаж байна.
-Таны аав Аавынхүү хэзээнээс хурдан морь уясан хүн бэ?
-Миний аав Цэвэгсүрэнгийн Аавынхүү нь Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. Айлын гурав дахь хүү, дороо хоёр дүүтэй. Аав маань малчин хүн л дээ. Таван хошуу малаас хонь тэмээ хоёрыг илүү олон жил хариулсан. Тухайн үедээ нэгдэлд ажиллаж байсан учраас даага сургана. Бас морь уяна. Улмаар хүрэн азарга уясан нь сайн давхиж их урам орсон болов уу. Ажил их болохоор энэ хүрэн азаргаа уячихаад өөрөө наадамд явж чадахгүй Пүрэвжав ахдаа өгч явуулдаг байсан. Цэвэгсүрэн гэж манай өвөө цэргийн арслан цолтой, овооны наадамд их барилддаг хүн байж билээ.

-Хүрэн азарга нь хаанахын адуу юм бэ. Яаж давхиж байв?
-Нэгдлийн л адуу байгаа юм. Тэр үед хувийн адуу мал гэж байх биш. Нэгдлийн адуунаас нэг хүрэн даага сургаж уяад л эхэлсэн. Хүрэн азарга нь бага насандаа их маягтай адуу байсан. Олон ч айрагдсан. Тухайлбал, даага аман хүзүүдээд, шүдлэн дөрөвлөж, хязаалан түрүүлсэн. Дараа жил нь ахиад соёолон түрүү, бүүр нас нийлсэн хойноо гурав ч түрүүлсэн байхгүй юу. Сүүлд Дугарын Цогбаяр гэж хүний хүрэн азарга гурав түрүүлж, аавын хүрэний амжилтыг давтсан байдаг юм.
-Хэд айрагдсан юм бэ?
-Дөрөв айрагдсан. Өвлийн уралдаанд дөрөв, тав айрагдсан гэсэн.
-Хэд хүртлээ уралдсан юм бол оо?
-Хүүхэд байсан болохоор санахгүй байна. Ямартаа ч 1960 оны сүүлээс уралдуулж эхлээд,1973 онд 12-той суманд түрүүлсэн. Түүнээс хойш ахин уралдаагүй ээ. Уг нь ч ганц нэг уях нь уяж л байсан.
-Хүрэн азарганы төлүүд яаж давхисан бэ?
-Сайн давхиж байсан. Дандаа хүрэн азарганууд болсон. Энэ дунд нэг л буурал морь бий. Төлүүдээс сумын Алдарт уяач Цогтбаатар гэж хүнд нэг хүрэн азарга очсон. Аймгийн Алдарт уяач Дамдинжавт хүрэн морь очоод суманд түрүүлж, хэд хэд айрагдсан. Жигжидийн Нэргүйбаатарын хүрэн азарга ч хэд айрагдсан. Сүхбаатар сумын Батдорж гэж хүнд хүрэн азарга болон төлүүд нь давгүй давхиад л байна. Энэ мэт гарсан төлүүдийг нь ах дүү, найз нөхөддөө бэлэглэсэн нь хурдалж байгаа юм. Тэр тусмаа төлийнх нь төлүүд сайн давхисан.
-Хүрэн азарга ямар галбиртай азарга байсан бэ?
-Дандаа хөтөлгөөтэй уяна. Уяа морь хадуурч, хадуурч араас нь явсаар түрүүлнэ. Их маягтай, ааштай азарга байсан. Туйлаад л шидчихнэ шүү дээ. Төлүүд нь ч мөн тийм. Зарим төлийг нь дийлэхгүй, тавьж л байлаа.

-Та хүрэн азаргаа унаж байв уу?
-Би хамгийн сүүлд 12-тойд нь унаж түрүүлгэсэн. Тэр жилийн наадам аавтайгаа үзсэн хамгийн сайхан нь байгаа юм. Түүнээс өмнө аавын ах Пүрэвжавын охин Эрдэнэчимэг гэж унадаг байлаа. Нэг их олон хүүхэд унаж байгаагүй гэж аав ярьдаг юм.
-Аав тань өөр ямар адуугаар наадаж байсан юм бэ?
-Жилдээ гурав, дөрвөн морь бол уячихна аа. Тэр үед адуу мал ч цөөхөн. Нэгдэл адуунаас авчирч сургаад л уяна. Батын Лхамсүрэнгийн хар азарганы төл хар азаргыг суманд аман хүзүүдүүлж байсан. Өөр улаан, алаг морьдоо 10 дотор хэд хэд давхиулж байлаа.
-Энэ хүрэн азарганы хөшөөг хаанаас хийсэн юм бэ?
-Дээр үед барималчин Ганжуур гэж хүнээр хийлгэсэн. Социализмын үед нутаг орны зүгээс л босгосон хөшөө байгаа юм.
-Одоо хүрэн азарганы үр удам хэн хэн гэж хүмүүст үлдсэн бэ?
-Жигжидийн Нэргүйбаатар, Мажигсүрэнгийн Цогтбаатар нарт бий.

-Танд байхгүй юм уу?
-Байхгүй ээ. Тухайн үед цөөхөн ч гүү хураалгадаг байлаа. Манайх сүүлд л намайг цэргээс халагдаад ирэхийн үед овоо хэдэн адуутай болсон айл. Тэр үед нэвсийсэн хүрэн азарга тав, зургаан гүүтэй явдаг сан. Паглагар өргөн духтай, том биетэй, сүүл дэл нь их өтгөн азарга байсныг тод санаж байна.
-Та хэдий үеэс морь мал уяж байгаа вэ?
-Би 1995 оноос хойш морь уяж байна. Тийм ч айхтар мундаг уяач биш ээ. Өнгөрсөн хугацаанд арав дотор хэдэн морь давхиуллаа. Нэг сайн азарга сумандаа аман хүзүүдүүллээ. Гэхдээ хүн бүл муутай болхоор морь уяад байж чадахгүй юм. Таван хошуу малаа л дагнаад маллаж байна.
-Хүүхдүүд морь уядаггүй юу?
-Цэрэгт явсан хүү маань жаахан сонирхолтой. Ах нь болохоор ажил алба гээд завгүй байдаг юм.
Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
Сэтгэгдэл бичигдээгүй байна