Л.Аваажигмэдийн зээрд

Сэтгүүлч
2020 оны 11-р сарын 17 -нд

Хурдны өлгий Сүхбаатар нутгийн цуутай хүлгүүдийн нэг нь дааган цагаас эхлээд 14 удаа айрагдсан Лхамжавын ногоон азарга юм. Олноо “Даргын ногоон” хэмээн алдаршсан хар азарганы үр төлүүд сум орон нутагтаа ихэд хурдалдаг бөгөөд бэсрэг угшил болтлоо тарсан гэдэг.

Өнөө жил зээрд соёолон есөд хурдлуулсан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, хүний их эмч Л.Аваажигмэд бол дээр дурдсан ногоон азарганы эзэн Хөдөлмөрийн баатар Балжирын Лхамжав агсны найм дахь хүү юм. Бага балчраас аавыгаа даган адууны соёлд суралцсан тэрээр энэ хавар гурван түрүү, 11 айргийн амжилтаар Сүхбаатар аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болжээ.

Удам, угшил:

Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу.

Эцэг: Хязааландаа улсад түрүүлсэн Д.Ононгийн хамар цагаан азарганы төл зээрд халзан азарга

Эх: Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай зээрд гүү.


Амжилтын товчоон:

2019 онд хязаалан:

-Төв аймгийн Лүн суманд болсон хаврын уралдаанд аман хүзүү

-Булган аймагт болсон аймгийн бүсийн уралдаанд долоо

-Налайх дүүргийн баяр наадамд аман хүзүү

-Төв аймгийн Архуст сумын 60 жилийн ойд айргийн дөрөв

-Гачуурт тосгонд болсон бэсрэг уралдаанд түрүү

-Төв аймгийн Баян суманд болсон бэсрэг уралдаанд аман хүзүү

-Тэрэлжид болсон бэсрэг уралдаанд түрүү

2020 онд соёолон:

-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна