С.ГАНТӨМӨРИЙН ХУЛ

Сэтгүүлч
11-р сарын 08 -нд

Дааган цагаас эхлэн орон нутгийн чанартай уралдаануудад түрүүлж, айрагдсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Саарийсүрэнгийн Гантөмөрийн хурдан хул Ардын хувьсгалын 99 жилийн ой, төр түмний их цэнгэлд долоод хурдалж, амжилтаа ахиуллаа.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Ёл хонгор гэж нутагтаа цуутай азарга
Эх: Сүхбаатар аймгийн Уулбаяны Баячуул хүрэн адууны удмын хээр гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага:
Хэнтий аймгийн Батноров сумын уяачдын холбооны наадамд түрүү
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын овооны тахилгад түрүү
Хэнтий аймгийн Бор-Өндөрийн овоо тахилгад түрүү
2018 онд шүдлэн:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд 30 гаргаж давхисан
2019 онд хязаалан:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд арав
“Говьшанхын хурд-6” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
2020 онд соёолон:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо

Б.Хастөр



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна