Уралдаанч О.Лхагва: Улсын наадмын амжилт л дутуу байлаа

Сэтгүүлч
2020 оны 11-р сарын 08 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Батболдын сартай хээр соёолон айргийн гурваар давхисан. Хээр үрээг 885 дугаартай, 10 настай уралдаанч О.Лхагваа унаж хурдлуулсан нь энэ юм. 

-Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцана уу? 
-Баяртай байна аа. 
-Морь унаад хэд дэх айргаа аваад байгаа нь энэ вэ? 
-Тав дахь жилдээ морь унаж байна. Харин улсынхаа баяр наадамд хоёр дахь жилдээ оролцлоо. Түрүү жил хараахан амжилт үзүүлж чадаагүй. Харин удаад азтай байна шүү. Соёолон айрагдуулж, улсын наадмын анхны амжилтаа гаргалаа. Би чинь том, том наадмын олон айрагтай ч улсын наадмаас л байхгүй байсан юм. Сэтгэл их хөдөлж байна аа. 
-Яг энэ мөчид энэ баяраа хэнтэй хуваалцмаар байна даа. 

-Ээж, аавтайгаа утсаар ярина аа. Манай аав багадаа хурдан морь унадаг байсан гэсэн. Тэд зурагтаар харчихсан байж ч магадгүй л юм. 


-Нууц биш бол цалингаа яаж зарцуулдаг вэ? 

-Ээждээ өгдөг юм аа. Манай ээж Дундговь аймагт амьдардаг. 
-Тэгвэл Дундговиос ирсэн байх нь ээ? 
-Тийм ээ. Би Дундговь аймгийн тавдугаар сургуулийн 4а ангид сурдаг. Тэгээд зуныхаа амралтаар хотод ирж морь унадаг юм. 
-Ярилцсанд баярлалаа. Дүүгийнхээ дараагийн уралдаанд амжилт хүсье. 

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.