Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 19 -нд

Жороо морьдоор гангарч явсан дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уях төрийн хэрэгт шамдах болсон Ховд аймгийн Буянт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэвээн-Очирын Чингисийн буурал морь төр түмнийхээ их баяр цэнгэлд долоод хурдаллаа. Өнгөрсөн жил Мөрөн сум үүсч хөгжсөний 210 жилийн ой, “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдлан эзэн уяачаа орон нутгийн дээд цолонд хүргэсэн хурдан буурлын удам угшил, амжилтын товчооныг тодруулбаас: 

УДАМ, УГШИЛ: Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, сумын заан Гомбодоржийн Төмөр-Очирын унаган адуу.

Эцэг: Төмөр-Очирын хүрэн азарга 
Эх: Төмөр-Очирын буурал гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2015 онд даага:
Баяндун сумын баяр наадамд айргийн гурав
2016 онд шүдлэн:
Баяндун сумын баяр наадамд аман хүзүү
2017 онд хязаалан:
Баяндун сумын баяр наадамд айргийн гурав
 2018 онд соёолон:
Баянгол дүүргийн ойд түрүү
Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн гурав
2019 онд хавчиг:
Сэлэнгэ аймгийн баяр наадамд айргийн тав
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүүлж яваад хадуурсан
“Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
 2020 онд долоон настай:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо

Б.Хастөр



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна