Уралдаанч Э.Даваабаатар: Аавдаа амласан утсаа авч өгнө
Сэтгүүлч Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морийг 110 дугаартай, 12 настай уралдаанч хүү Э.Даваабаатар унаж хурдлуулсан юм. Тэрээр тав дахь жилдээ хурдан морь унаж байгаа бөгөөд өнгөрсөн жил Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойгоор зээрд морио айргийн таваар хурдлуулсан билээ. Өөрөөр хэлбэл, бид биесээ таньдаг болсоор нэг жилийн нүүрийг үзээд авч. Тэр бол нийслэлийн ХУД-ийн 59 дүгээр сургуулийн V ангийн сурагч бөгөөд улсынхаа баяр наадамд дөрөв дэх жилдээ оролцож буй нь энэ. Одоогоос дөрвөн жилийн өмнө улсын баяр наадамд уралдах болчихоод айдас, догдлол хоёр зэрэг ирснийг энэ удаад л хуучлах зав гарлаа. Түүнээс өмнө хөлсний цэнхэр хашаанд уулзаад өнгөрсөн бол энэ удаад цоллогооны дараа ийнхүү ярилцсан юм.
Айдгаа ардаа хийчихээд, шагналаа гардан авсан болохоор уралдаанчийнхаа хувьд энэ жилийн “шалгалтаа өгөөд” дууссан гэсэн үг. Анхны наадмын амжилтыг асуувал “Тэр үед жоохон байж. Анхны жилээ л айргийн тавд багтана гэж бодож байлаа. Гэхдээ амжилт гэдэг санаснаар болдоггүйг ойлгосон” хэмээв. Тэр жил түүний унасан морь 20 хэдээр давхижээ. Цааш нь “Хамгийн эгзэгтэй үе бол зургаагаар давхих. Аз од гийвэл айрагт багтах, үгүй бол ард үлдэх. Өөрийн эрхгүй л шар хөдөлж, бас нулимс унагах үе гардаг” гэнэ. Ийнхүү цээжний мухарт айрагт багтах хүсэлдээ хөтлөгдсөөр өнгөрсөн жил анхны айргаа хүртэж байсан бол өнөө ажил ахин бататгалаа.
Тэрээр энэ баярт мэдээгээ ээждээ дуулгах сан гэж яарах ч зурагтаар хэдийнэ олоод харчихсан биз дээ гэж өөртэйгөө ярина. Түүний аав, ээж Дорнодын Хөлөнбуйрт амьдарцгаадаг. Харин хүү хотод авга эгчийндээ амьдардаг. Аав нь аймгийн Алдарт уяач цолтой нэгэн гэнэ. Аав, хүү хоёрт тэр жилийн овооны наадам тод дурсамж үлдээжээ. Тэд айрагдуулаагүй ч зургаагаар давхиулчихаад хөөр дүүрэн гэртээ ирсэн нь бий. Хүүгийн хувьд удам залгасан уяач болохыг хүсдэг. Түүнийхээр аав нь хамгийн сайн уяачдын нэг гэсэн. Даваабаатар уралдаанчийнхаа цалингаар аавдаа гар утас авч өгөхөөр амлаж, амласнаа биелүүлэх боломж энэ удаад олдсонд тун ч баяртай байгаагаа хуваалцсан юм.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна