МЭНГЭТ ХҮРЭН

Сэтгүүлч
10-р сарын 16 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын Мэнгэт хүрэн төрийн их баяр цэнгэл наадамд гурав дахь удаагаа айрагдлаа. Ардын хувьсгалын 96 жилийн ойд соёолон аман хүзүүдэж, дараа жил нь хавчиг тавлаж байсан бол өнөө жил найман настай морь айргийн тавд хурдалж, төрийн зарлигт наадмын хоёр түрүү, таван айрагтай болоод байна. Ингээд хязаалан наснаасаа эхлэн төрийн зарлигт наадмуудад тоосоо өргөж буй Мэнгэт хүрэнгийн удам, угшил амжилтыг дахин нэг сануулъя. 

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Д.Цэрэнжигмэд Тод манлайн Асгат саарал азарга 
Эх: Д.Ганбаатар Тод манлайн Сарт азарганы дүү зээрд гүү


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд хязаалан:
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 20 гаргаж давхисан
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүү
2017 онд соёолон:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү
Арвайхээрийн 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү
2018 онд хавчиг:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тав
Эрдэнэтийн 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
2019 онд долоотой:

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа
“Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд түрүү
2020 онд наймтай:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

Б.Хастөр



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна