Ажнай цавьдар

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 07 -нд

Монгол төрийн наадамд хоёронтоо, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлсэн Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарганы гал үр Ажнай цавьдар АХ-ын 99 жилийн ой төрийн их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд айргийн тавд хурдалсан. Дааган цагаас хурдалсан цэгээн дэлт цавьдар азарга төр түмнийхээ их баяр цэнгэлд айрагдан алдар цолоо дуудууллаа.

УДАМ, УГШИЛ: 

 Эцэг: Монгол улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарганы гал үр 

Эх: Монгол Улсын Манлай уяач Т.Батзоригийн унаган Ланд хэмээх халтар гүү 

АМЖИЛТЫН ТОВЧООН: 


2015 онд даага: 

 -ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд түрүү 

 -Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ойд түрүү

 -“Говь шанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд аман хүзүү 

 2016 онд шүдлэн: 

 -АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд найм 

 -«Таван толгой» ХК-ийн 50 жилийн ой, говийн бүсийн уралдаанд түрүү 

 2017 онд хязаалан: 

 -АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү /хасагдсан/ 

 -Сэлэнгэ аймагт болсон хангайн бүсийн уралдаанд айргийн  дөрөв 

 2018 онд соёолон: 

 -«Дүнжингаравын хурд-2018» хаврын бүсийн уралдаанд түрүү /хасагдсан/ 

 -АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд долоо

2019 онд хавчиг:

-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн дөрөв

-Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү

2020 онд долоотой:

-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тав

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 23.227.142.187

    цустай адуу Ажнай шарга энэ цавьдар 2с харахд бага насандаа эрлийз төрх нь илүү томрох тусам монголжуу царайтай болдог юм байна даа

    Reply
  • 202.55.188.40

    Соёолон эрдэнэтийн бүсд азарганд түрүүлсэн

    Reply