Б.Нямжавын Богд хээр

Сэтгүүлч
9-р сарын 02 -нд

“Нямжавын хээр түрүүлнэ” гэсэн наадамчин олны таамаг биеллээ олж, “Хүй мандал” галаас төрийн наадмын түрүү азарга тодорлоо. Хязааландаа төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, соёолондоо айрагдаж байсан хурдан хээр өнгөрсөн жил шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд дан уяагаар түрүүлсэн билээ. Уясан цагаас урмыг нь хугалаагүй хээр азаргаа Нямжав уяач Богд хэмээн нэрийдэхээр шийдсэн бөгөөд удам, угшлынх нь талаар ийн өгүүллээ.

УДАМ, УГШИЛ: 

Эцэг: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Ч.Махбалын хээр

Эх: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, “Өндөр” хэмээх  Чулууны хүү Гантөмөрийн адууны хээр гүү 


АМЖИЛТЫН ТОВЧООН: 

  2017 онд хязаалан: 

 -"Хангарьд -2017" төвийн бүсийн уралдаанд аман хүзүү 

2018 онд соёолон: 

 -АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа

-Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн тав

2019 онд хавчиг:

-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд түрүү

2020 онд долоотой:

-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү


Б.Хастөр

 

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 39.7.46.219

    50% Aduu bizde Etseg tsever azarganii Duudlagiin bicheechee

    Reply
  • 122.201.21.140

    Тэрний хээр азрага гээд бичээд энэ удам гэсэн хэсэг чинь хэнд хэрэгтэй юм. Дуудлагыг нь тавих хэрэгтэй. Тодорхой байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Ц. Гомбо гэсэнээс ялгаа алга

    Reply
    • 202.5.198.38

      энэ чинь бас цус орсон адуу гээ биздээ мөнгөөр дийлдэг хорвоо юмаа бодуул бас хээл хахуул л өгч байж их хурдад мордуулсан биз энэ жил ч тэр санаа нь бас 100жил бизээ.......... ...........