Сумын Алдарт уяач Ш.Цэвэгмид: Багадаа аавынхаа уясан бор морийг унадаг байлаа
Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги VIII багийн харьяат, сумын Алдарт уяач Шагдарсүрэнгийн Цэвэгмид 1960 онд Баян-Өндөр сумын нутаг Цайдам хэмээх газар айлын тав дахь хүү болон мэндэлжээ.
-Та ч бас удам залгасан уяач уу?
-Тийм ээ, аав маань Цэмпилийн Шагдарсүрэн гэж уяач хүн. Аавын уясан морьдоос хурдан загал азарга нь Өвөрхангайн Баян-Өндөр, Төв аймгийн Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалайд олон айраг түрүүгээр давхисан. Гэхдээ Төв аймгийн Дэлгэрхаанд загал азарганы хүүхэд нь ойчоод загал морь нь түрүүлсэн гэсэн. Одоо тэр загал морь, загал азарга нь Төв аймгийн Дэлгэрхаан руу зарагдсан байна.
-Загал морь, загал азарга хоёр чинь танай Баян-Өндөрийн адуу юм уу?
-Тийм. Баян-Өндөрт тэр загал азарга гурав, дөрөв түрүүлсэн. Хоёулаа л нутаг адуунууд даа.
-Загал морь нь загал азарганыхаа төл юм уу?
-Биш ээ. Эгч дүүсийн хүүхдүүд. Баян-Өндөр түрүүлж байсан хар азарганы төлүүд байгаа юм. Бас нэг зээрд морь байсан. Сүүлд нь бас нэг бор морь уясан нь хязаалан хүртлээ Баян-Өндөрт гурван жил дарааллан түрүүлсэн. Тэрнээс том бас нэг бор морь ч байлаа. Тэр ч Баян-Өндөрт олон айрагдсан. Тэр үед чинь өвлийн уралдаан гээд хурганы арьс, 10 төгрөгийн байтай уралдаан болно. Тэнд ч бор морь түрүүлсэн.
-Та багадаа аавынхаа уясан морьдыг унах уу?
-Аавын бор морийг нь л унасан. Загал морь, загал азаргыг нь миний ах унадаг байсан юм.
-Аав тань сумынхаа баяр наадмаас хичнээн айраг түрүүтэй хүн бэ?
-Тэрийг нь сайн мэдэхгүй ээ. Аав ч бурхан болсон. Бид ч Баян-Өндөрт байхгүй болохоор энэ тэндхийн уяачдын тухай ном сэтгүүлд нэр нь дурдагдахгүй юм. Хөөцөлдөж явдаг хүнгүй болохоор ч тэр юм уу. Нээрээ 1980 онд аавын нэг шарга морь шүдлэндээ аймагт түрүүлж, нэг хээр азарга наймаар ирсэн байдаг шүү. Тэр шарга чинь сүүлдээ энэ Өвдөгийн худаг руу ирсэн. Хязаалан хүртлээ л бас түрүүлсэн. Ер нь аав маань сайн адуутай байсан л даа. Нэг зээрд үрээ Уянгад авчирч уяад түрүүлгэж л байсан. Зүүнбаян-Улаанд тавлаад, энд түрүүлээд, Сүхбаатарт болдог аймгийн бага наадамд соёолондоо түрүүлсэн. Энэ зээрд намайг уяач болгосон юм даа. Надад хязаалан ирээд тэр жилээ уралдуулаагүй. Морь уядаггүй шахуу байхдаа дааганд нь ганц нэг сургуулийн баяраар аман хүзүүдүүлж байсан. Өвдөгийн худагт ирсэн зээрдтэй чацуу л даа. Тэгээд сүүлд нь зээрдийг нь уясан.
-Зээрд чинь соёолонгоосоо хойш яаж давхисан?
-Энэ морин соёолон ойр хавьдаа сүйдэлсэн л дээ. Гэхдээ Зүүнбаян-Улаан руу зарсан. Тэнд очоод лав өвлийн уралдаануудад айраг алдаагүй. 17, 18 нас хүртлээ уралдсан байх.
-Та хэдий үеэс морь уясан юм бэ?
-Зээрд морь ид уралдаж байхад 30 гарчихсан байсан. Энэ чинь надад анхны айргийг авчирсан юм. Баян-Улаанд тавлаад, Уянгынхаа наадамд ганцаараа хол тасархай ирсэн. Аймгийн бага наадамд аймагт айрагдсан гурван үрээ ч уралдахад түрүүлсэн.
-Өөр ямар адуугаар наадаж байв?
-Сүүлд Хэнтийн Биндэрээс Нацагаа гэж хүнээс нэг ногоон хязаалан үрээ авч, сумын наадамд хоёр түрүүлсэн. Өвлийн цохионуудад хоёр гурав ч айрагдаж, түрүүлсэн. Суманд тэгж түрүүлчихээд, аймагт долоолсон. Тэгээд соёолондоо шалиагүй. Сүүлд их нас болоод суманд нэг түрүүлээд, өвлийн уралдаануудаас аймагт хоёр том бүсэд айрагдсан. Өнжсөн өвлөө Хайрхандулаанд бас нэг наадамд түрүүлсэн. Тэгээд хөгшрөөд хөл нь жоохон муудаад уяхаа больсон.
-Битүү үрээ танд ирсэн юм уу?
-Хэнтий чинь нэг сум нь хоёр нас давхиулж өрсөлддөг юм байна лээ. Тэнд их нас, хязаалан хоёр уралдсан. Тэр бүсдээ зургаагаар ирсэн.
-Ногоон морийг залгаж ямар морь хурдалсан билээ?
-Уржнан Дорнодын Цагаан-Овоогийн Зоригоогоос нэг буурал үрээ авчирсан ч шалиагүй. Тэгэхээр ногооныг залгаад уралдсан юм байхгүй гэж болно оо. Тэгээд ч Өмнөговьд ажиллах болоод энэ жил гэхэд морь уясангүй.
-Та “Хуурнигч хүлэг” галын гишүүн гэсэн байх аа?
-Тийм ээ, анх байгуулагдахад нь гишүүн болж байлаа.
-Та жилдээ хэдэн морь уях уу?
-Нэг юм уу, хоёр л уралдана. Гэхдээ миний оролдох гэж юу байх вэ. Манай Пүүжээ л уядаг юм.
-Уяачийн хувьд оргил үе хэзээ байв?
-Зээрд морь соёолон үрээ байхдаа тэр зундаа гүйцэгдээгүй. Тэр чинь 1992,1993 он болж байна уу. Дараа нь ногоон морь нэг өвөл их сайн байсан.
-Танайханд өөр уяач бий юу?
-Нэг ах хүү саяхнаас Хужиртад морь уяж байна. Зүүн талаас адуу авчраад оролдоод л байгаа гэсэн. Хараахан амжилт үзүүлээгүй байх шив дээ.
-Танай хүүхдүүд морь уях уу?
-Хүүхдүүд морь уяхгүй.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна