"ТОД МАГНАЙ" ПОДКАСТ ДУГААР №16 МУ-ын Манлай уяач С.ГИЙНАА

Сэтгүүлч
2020 оны 8-р сарын 13 -нд

Морь уях төрийн хэрэгт үе дамжин шамдаж буй хүлгийн адистай хийморилог бүлүүдийн төлөөлөл болгож гурав дахь үеийн уяач Сэрээтэрийн Гийнааг “Тод магнай” подкастынхаа ээлжит зочноор урин хөөрөлдлөө.

Түүний аав нутаг хошуундаа “тойгон” хэмээн алдаршсан Эрэндоогийн Сэрээтэр 1957 оны баяр наадмаар хязаалан морь түрүүлгэж, шүдлэн үрээ айрагдуулж байсан бол С.Гийнаа 1972 онд буурал соёолон айргийн гуравт хурдлуулж, төрийн зарлигт наадмын анхны хишгээ хүртэж байжээ.
Унаган адуугаараа урамтай наадаж нэг өдөр төрийн наадмын гурван айргийг хүртэж байсан тэрээр 2008 онд Монгол улсын 28 дахь Манлай уяачаар тодорсон юм.

Хэрвээ та аудио хэлбэрээр сонсохыг хүсвэл
https://mplus.mn/podcast/#TodMagnai/tod-magnai-podkast-dugaar-16-mu-yn-manlai-uyaac-s-giinaa

Хэрвээ та YOU TUBE-ээс үзэхийг хүсвэл 



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна