Эрлийз бага насанд Ж.Болдын хул даага түрүүлэв

Сэтгүүлч
7-р сарын 12 -нд

Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр эрлийз бага насны уралдаанаар өндөрлөлөө. Энэ уралдаанд 136 үрээ бүртгүүлснээс:

1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Ж.Болдын сартай хул. Уралдаанч А.Амарбат

2. Улаанбаатар хот Налайх дүүрэг, нийслэлийн Алдарт уяач Н.Батболдын хар. Уралдаанч Н.Тэмүүжин

3.Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Р.Батбаярын хүрэн ухаа. Уралдаанч А.Түвшинбаяр

4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр. Уралдаанч З.Баасанхүү

5. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Г.Ганбаярын халтар. Уралдаанч М.Тэмүүн

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна