184 соёолон бүртгүүлжээ

Сэтгүүлч
7-р сарын 12 -нд

АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Морь сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг соёолонгийн уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлжээ. Онцолбол: Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Норовсамбуугийн халиун /51/, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор /78/, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугууул Ц.Анандбазарын хонгор /8/, Төв аймгийн Архуст сумын уугуул Б.Баярбаатарын хул /223/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Д.Даяндэмидийн хонгор /303/, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ц.Хүрэлтулгын хүрэн /305/, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд /447/, Хэнтий аймгийн Мөнххаан сумын уугуул Л.Шаравнямбуугийн Цолмон халтар /519/, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул С.Гантөмөрийн хул /668/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Л.Батсайханы хул /719/, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Батболдын сартай хээр /885/, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан /17/, Төв аймгийн Борнуур сумын уугуул Б.Батсуурийн хул /99/, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Ч.Цэрэнбатын зээрд /77/, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Д.Нямдаваагийн хонгор /291/, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр /317/, Увс аймгийн Тэс сумын уугуул Ц.Дамдин-Ядамын хээр /366/, Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Ц.Гончигсүрэнгийн Үүлэн бор /388/, Хэнтий аймгийн Галшар сумын харьяат А.Амарбатын Толин хээр /422/, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат Э.Зоригтын хээр /544/ зэрэг улс, бүсэд түрүүлж, айрагдсан хурдан үрээнүүд бүртгүүлсэн байна.


У.Энхмаа, гэрэл зургийг Д.Амаржаргал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна