ТОД МАГНАЙ ПОДКАСТ-9: Уралдаанч Л.Лхагвасүрэн

Сэтгүүлч
2020 оны 6-р сарын 28 -нд

“Тод магнай” подкастын 3 дахь дугаараар бид “Монгол уяачид хилийн чанадад гарч уралдах боломжтой юу? Аль улс хамгийн тохиромжтой вэ?”  гэдэгт хариулт өгсөн. Харин энэ удаа Монгол уралдаанч хүүхдүүд олон улсын уралдаанд оролцох боломжтой эсэх талаар мэдээлэл хүргэхээр зэхлээ.
Тод  магнайн ээлжит дугаарын зочин бол өөрийн гэсэн давтагдашгүй арга барилтай, монгол анхны спортын дэд мастер, уралдаанч Лодойсүрэнгийн Лхагвасүрэн юм.
Тэрээр нэгэн үе морь унах арга  барил, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилж, төрийн наадмын түрүү, айргийг “бөөндөж” явсан бөгөөд тэр ч утгаараа Ирланд улсад мэргэжлийн жокейн сургуульд суралцсан анхны Монгол уралдаанч болсон юм. Мөн тэрээр Макаогийн морин тойруулгад ажиллаж байсан туршлагатай басхүү  дэлхийн шилдэг трейнерээс “Хамтран ажиллах санал” хүлээн авсан азтай эр юм.  Түүний итгэл дүүрэн ярилцлагыг 6-р сарын 22-ны Даваа гарагийн 11:00 цагт хүлээн авч үзээрэй.


Хэрвээ та YOUTUBE ээр үзэхийг хүсвэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна