Уяачдын цолыг наадмын өмнө гардуулах уу?

Сэтгүүлч
2020 оны 6-р сарын 10 -нд

Удтал хүлээсэн баяр наадмын тов гарч, уяачид, уралдаанч хүүхдүүдийн магнай тэнийгээд байна.  Ямартаа ч монгол түмэн эрүүл яваагийн эрхэм баяр болсон улсын наадмаа хийж, төр түмнээрээ цэнгэхээр боллоо. Харин үүнтэй зэрэгцэн наадмаас өмнө уяачдын цолыг гардуулах болов уу гэсэн эргэлзээ хүлээлт үүсч буй. Бид энэ асуултанд хариулт авахаар албаны хүнтэй холбогдсон ч “Яг тодорхой шийд өгөх боломж алга. Гэхдээ наадмаас өмнө Ерөнхийлөгч гавьяа шагналын зарлиг буулгана гэсэн мэдээлэл байна. Хэрвээ тийм бол уяачдын цолны зарлиг хамт гарах байх. Баяр наадам зохион байгуулах комиссын зүгээс наадмаас өмнө уяачдынхаа цолыг олгуулах хүсэлтэй, түүнийгээ илэрхийлээд байгаа”гэлээ.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.