Таван үеэрээ төрийн наадамд түрүүлсэн хүлгүүд
Сэтгүүлч Нэгэн сонирхолтой түүхийг өгүүлье. Монгол төрийн наадамд таван үеэрээ дарааллан түрүүлсэн удам бий. Энэ бол Сэцэн Хан аймгийн засаг ноён Артсэдийн Оготор хонгороос эхтэй түүх юм.19-р зууны сүүл үед төрсөн Оготор хонгор азарганы үр Өвгөн ноён Пүрэвжавын сайхан хонгор азарга, түүний үр Амгалан Зайсангийн Мойног хонгор азарга, түүний үр Дагмид Мээрэнгийн Мойног хонгор (Дагмид Мээрэнгийн цоохор хонгор гэгч халхын цуут азарга) азарга бололтой. Энэ азарганы үр буюу Оготор хонгорын тав дахь үе болох Хулан хонгор азарга 1926 онд төрийн наадамд түрүүлснээс эхлэн дахин таван үе дарааллан нэг удмын адуунууд төрийн наадамд түрүүлжээ. Хулан хонгорын үр Шил зээрд 1935 онд шүдлэн насандаа улсад түрүүлсэн бол түүний үр Донойн Цэгмидийн саарал азарга 1951 онд Ардын Хувьсгалын 30 жилийн ойгоор төрийн наадмын түрүү хүлгээр тодорч байсан юм.
Түүнийг залгаж үр Бөгөн хул нь хязааландаа тавлаад, 1953 онд хавчиг азарга улсын наадамд түрүүлсэн боловч будилсан гэдгээр дахин уралдаж гуравт давхижээ. Энэ удмын тав дахь адуу Ардын Хувьсгалын 50 жилийн ойгоор улсын наадамд түрүүлсэн нь Бөгөний үр Ангасай Банзрагчийн саарал азарга байсан билээ. Ийнхүү нэг удмын адуу таван үе дарааллан түрүүлж, гайхамшиг үзүүлэв. Донойн Цэгмид гуай 1951 онд 30 жилийн ойгоор улсад саарал азаргаа түрүүлгэхдээ мөн хүрэн халзан хязаалан түрүүлгээд, Бөгөнөө (хязаалан) тавлуулсан байдаг. Энэхүү хязааланд түрүүлсэн халзан үрээгээ наадмаас буцахдаа Баянцогтын жолооч Самданд (Манлай уяач) арилжсан бөгөөд хожмоо их насны морь болоод хоёр аман хүзүүдэж, нэг гуравлан ясны хурдан адуу болохоо баталсан байдаг. Өөрөөр хэлбэл Улс хувьсгалын 40 жилийн ойгоор халхын цуут хурдан хүлэг болох улсад гурав түрүүлж, тав айрагдсан Сэрээнямын Банзрагчийн ухаа морийг түрүүлэхэд шилийг нь дэрлэж нэг удаа аман хүзүүдсэн бол хоёр дахиа улсад гурав түрүүлсэн Галын хүрэнгийн ард оржээ. Самдангийн халзан Галын хүрэнтэй хоёр уралдахдаа хоёуланд нь ард нь орсон байдаг бөгөөд 1957 онд Галын хүрэн аман хүзүүдэхэд халзан морь гурвалж байжээ.
Амгалан /Угшил.мн/
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

202.70.34.238
нон
Reply