Сумын Алдарт уяач У.Ашигбаяр: Мөөеө аваргаар тав даваад, туг тойрч явахдаа өөрийн эрхгүй омогшиж байлаа


Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн харьяат, спортын мастер, аймгийн начин, сумын Алдарт уяач, Уламбаярын Ашигбаяр 1971 онд төрсөн. 1989 онд эмнэг сургалтын спортын мастер, 2001 онд аймгийн Начин, 2004 онд сумын Алдарт уяач цолыг тус тус хүртжээ.
Таны нэр их содон юмаа?
-Ашиг гэдэг бол бүх л сайн сайхан юманд хэрэглэгддэг үг шүү дээ. Тийм л зүйлийг бэлгэдэж өгсөн юм болов уу даа. Түүнээс биш нэрнийхээ утга учрыг аав, ээжээсээ асууж лавлаж байсангүй ээ.
Та эрийн гурван наадмын хоёроор нь нааддаг. Бөхийн хувьд удам дагасан уу, эсвэл өөрийн хүсэл сонирхлын дагуу суралцав уу?
-Алдарт Дэмүүл Арслан манай нагац ах байгаа юм. Тодруулбал, ээжийн маань өвөөтэй эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Энэ ч утгаараа би ээжийнхээ талаас удам дагасан бөх.
Хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?
-Сургуульд байхаасаа л гүйж харайхад дургүй хэрнээ бөх барилдах гээд л оролддог хүүхэд байлаа. 1994 онд сумын Начин, 1996 онд сумын Заан цол хүртсэн.
Бөхчүүд цол авахаасаа цолоо батлах нь чухал гэдэг. Та цолоо хэрхэн баталж байв?
-Тийм. Миний хувьд албан ёсоор баталж байгаагүй ээ. Гэвч цол авсанаасаа хойш цолоо батлах хэмжээнд барилдсаар л ирсэн гэж боддог. 2001 онд аймгийн 70 жилийн ойн баяр наадамд Дархан аварга Мөөеөгөөр тав давж байлаа. 50 гарчихсан хойноо ч баяр наадамд хоёр давчихаад зогсож байна гэдэг цолоо батлах хэмжээнд л барилдаж байна гэсэн үг дээ.
Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Танай ах дүүсээс өөр бөх төрсөн үү?
-Би хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй. Төрсөн хоёр дүү маань бөхөөр оролдоогүй юм. Харин манай дүүгийн хүүхэд чөлөөт бөхөөр хичээллэж байна. Охин маань жүдогоор хичээллэж, Орос, Хятад болон Улсын Аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээд л байна.
Та Дэмүүл Арслантай хэр ойр дотно байсан бэ?
-Ер нь гүндүүгүй, шулуун шударга, сайхан монгол эр хүн байсан даа. Тэгсэн хэрнээ бас их цайлган сэтгэлтэй. Биеийн хувьд жин ихтэй болохоос биш намхавтар нуруутай. Лагс, зузаан биетэй л хүн байлаа.
Таныг Эмнэг сургалтын спортын мастер цолтой гэж сонссон. Адуу малтай хэдий үеэс ноцолдож эхэлсэн бэ?
-Миний аав Шагдарсүрэнгийн Пүрэв Улсын Аварга адуучин байсан юм. Тиймээс ч би хар багаасаа хоёр дүүтэйгээ хамтаар засгийн адуутай ноцолдож эхэлсэн дээ. Тэгээд 1989 онд эмнэг сургалтаар БНМАУ-ын спортын мастер цол хүртэж байлаа.
Хэдэн эмнэг адуу сургасан тохиолдолд спортын мастер цол олгодог байсан юм бэ?
-Хоёр жилийн хугацаанд 140-өөд эмнэг сургасан. Цол олгохоос өмнө эмнэг адууг яг сургасан байна уу, үгүй юу гэдгийг өөрийг минь мордуулж шалгадаг, хатуу дэг журамтай байсан.
Аавыг тань Пүрэв, овог тань Уламбаяр. Ямар утгатай юм бэ?
-Тийм ээ, би ээжээрээ овоглодог юм.
Аав тань хэдэн жил нэгдэл нийгмийн мал малласан юм бол?
-1971 оноос хойш нэгдлийн адуу малласан. Тэгээд 1990, 1991 оны үед Улсын Аварга адуучин цол хүртсэн. Гэвч засгийн олон адуунд дарагдаад морь мал гавьтай уяж байгаагүй. Наадмын айраг бэлтгэнэ, хөөвөр хялгасны төлөвлөгөө биелүүлнэ гээд ажил ихтэй болохоор сайндаа л ганц даага уядаг байсан гэдэг.
Багадаа хурдан морь унадаг л байсан байлгүй?
-Нэг их айраг, түрүү хүртэж байгаагүй ч хурдан морь унадаг байсан. Тэгээд 1987 онд наймдугаар ангиа төгсөөд, морь уяж эхэлсэн.
Морьдоо мордуулчихаад л, наадмын зүлэг ногоон дэвжээнээ ирж барилддаг байв уу?
-Тийм. Анх бие дааж морь уяж байхад зарим адуу гарааны зурхай дээрээ эргээд л суучихдаг байлаа. Тэгээд нэг модонд багтчих юмсан гэж их боддог байлаа. Тэр утгаараа анх удаа модонд багтахад асар их урам орж байлаа шүү дээ.

Хэдэн оны наадмаас анхны айргаа хүртэж байв?
-1990 онд билүү дээ, бригадын өдөрлөгт азарга таваар давхиулж байлаа. Тэр цагаас хойш сумын баяр наадмаас 10 гаруй айраг, түрүү, аймгийн наадмаас нэг айраг хүртжээ. 2003 онд аймгийн баяр наадамд унаган бор даага маань айрагдаж байлаа. Тэгэхэд их хол зайтай түрүүлж ирчихээд тугны хажууд зогсоод байсан юм. Хүүхэд маань ч унаж сурч л байсан. Би ямар өөрөө ороод хөөлтэй биш дээ, санаа зовоод зогсож байтал арынх нь хоёр даага ирээд, манайх гурваар баригдаж байсан юм. Тэгээд аймгаас цаашаа яваад Баяндалайн 80 жилийн ойн наадамд бор даага түрүүлж, их насны ухаа морь маань гуравласан. Урагшаа эргээд Номгонд очиж азарга, их насны морь хоёулаа түрүүлж, бас нэг их насны морь таваар давхисан. Тэр жил ингэж тойрч сайхан наадаад ирсэн. Тэгээд тухайн онд хамгийн олон айраг, түрүү хүртсэн уяачид олгодог оны Шилдэг уяач, Занданбал агсны нэрэмжит шагналыг хүртэж байлаа.Мөн сумын баяр наадамд их насны морь, соёолон хоёр айрагдуулж байлаа. Эхнэр болон хадам дүү нарын морьд миний давхар уяанд явдаг байсан юм. Тэд ч бас нэлээд хэдэн айраг, түрүү хүртсэн.
Аймгийн баяр наадамд Өмнөговийн бүх сумын төлөөлөл болсон хурдан хүлгүүд мордож чаддаг уу?
-Одоо бол унаа тэрэг хөгжчихсөн болохоор харьцангуй өргөн дэлгэр болдог болсон. Нэгэн үе Цэций, Цогт-Овоо, Хонгор, Манлай, Баян-Овоо гээд ойролцоох сумдын морьд л очиж уралддаг байлаа шүү дээ. Нэг сумаас хоёр, гурван л морь очдог байлаа. Харин одоо бол олноор нь ачаад л явж байна.
Уяач, хүлэг хоёр биесээ хайж явдаг гэдэг. Танд заяасан олон сайхан буянгаас онцгой амжилт үзүүлсэн нь хаанахын ямар угшилтай адуунууд байв?
-Хараацай хүрэн гэж манай унаган адуу байлаа. Засгийн адуунаас л үлдсэн адуу байгаа юм. Есөн удаа айрагдаад зодог тайлсан. Сумандаа хоёр айрагдаж, Номгонд нэг түрүүлсэн. Мөн аймагт айрагдсан бор даага их сайн давхих адуу байсан. Даанч соёолондоо ойччихсон.
Энэ жил та хэдэн насны морьд уяж сойсон бэ?
-Би Ханбогдод болсон хаврын бүсийн уралдаанд наймласан ганц соёолонгоо л сойсон. Гэвч жаахан доголоод байхаар нь баяр наадамд мордуулсангүй.
Одоо ч нэмэлт тэжээлгүйгээр уламжлалт уяагаар уягдсан морь айрагдах боломжгүй болчихлоо л гээд байна. Орон нутагт уламжлалт болон орчин цагийн уяаны ялгаа хэр мэдрэгдэж байна вэ?
-Өвөл, хаврын цагт бол заавал нэмэлт тэжээл шаардлагатай юм шиг байна. Харин зунд нь ногоо идүүлээд, намар нь уламжлалт болон орчин цагийн уяагаа хослуулаад явж байна даа.
Сэтгэл огшоож, хамрын самсаа шархируулсан наадам таны амьдралд олон тохиож байв уу?
-Эрийн гурван наадмын хоёроор нь оролддог хүний хувьд огшиж, омогших үе цөөнгүй л тохиож байлаа. 2004 онд билүү дээ, би гэргийнхээ дүүгийн хүрэн соёолонг уясан юм. Наадмаас өмнө сунгаанд 20 гаргаж давхиад байсан. Гэтэл сунгаанаас хойш уяа, хүч нь таарсан юм уу, сумын баяр наадамд түрүүлж, намайг асар ихээр баярлуулж билээ. Мөн аймгийн баяр наадамд Дархан аварга Ж.Мөнхбатаар тав давчихаад туг тойрч явахдаа өөрийн эрхгүй омогшин огшиж байлаа.
Залгамж халаагаа хэр бэлтгэж байгаа вэ?
-Том хүү маань уяаны эрдэмд суралцаж байна. Бага хүү маань одоогоор хурдан морь унаж байна. Хурдан мориноос хасагдчихвал уях байхаа. Хоёр хүү маань моринд хорхойтой болохоор ямартаа ч уяачийн удмаа таслалгүй, үргэлжлүүлэх нь ээ хэмээн баярлаж сууна даа.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгүүдийн буян заяа үр удмыг тань үеийн үед ивээх болтугай.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
88.252.204.40
Аав минь минийхээ бахархал минь шүү дээ ❤️
Reply202.55.188.94